Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Алга болсон ээжийгээ гурван жилийн турш хайж байна

  Т.Бадамханд 2019-04-23 9156

2016 оны тавдугаар сарын 27-ны өдөр 48 настай Дуламсүрэн гэрээсээ гарч яваад эргэж ирээгүй байна. Гэртээ охин хүү хоёртойгоо байсан ч охиноо эмнэлэг явж хүүгээ хичээлдээ явсан хойгуур гэрээсээ гарч яваад өнөөдрийг хүртэл буюу гурван жилийн турш эргэж ирээгүй байна. Түүний хувьд хавар намартаа сэтгэцийн олдмол өвчин нь сэдэрдэг, зарим зүйлээ мартаж санах байдал ажиглагддаг байж. Мөн бие султай учраас гурван жилийн хугацаанд юу тохиолдсон яаж явааг нь нас өндөр аав ээж нь охин хүү хоёр нь огт мэдэхгүй байгаа юм. Гурван жилийн хугацаанд байж болох бүхий л газраар хайсан ч олдоогүй байна.

Дуламсүрэн нь элдэв муу зуршилгүй зээгт наамлаар бурхан оёдог, өөрийн сонирхлоор бие даан төвд хэл сурсан зэрэг төлөв төвшин зантай байсан учраас ямар нэгэн муу зуршилд хөтлөгдөж гэрээсээ явах хүн биш гэж гэр бүлийнхэн нь дүгнэж байна.

Дуламсүрэн нь хүү охин хоёртой юм байна. Хүү охин нь гурван жилийн хугацаанд бүл нэмж ээжийгээ эмээ болгосон сайхан мэдээгээ дуулгамаар хэмээн нүдэндээ нулимстай сэтгэлдээ гунигтай өгүүлж байлаа. Дуламсүрэнгийн хувьд гэр бүлийн байдал тайван амгалан, хангай хотхон дахь хоёр өрөө байрандаа тохитой амьдарч байсан байна. Гэрээсээ гарахдаа иргэний үнэмлэх, тэтгэврийн дэвтрээ авч гарсан ч огт ашиглаагүй болох нь бүртгэлийн байгууллага, даатгалын газрын бүртгэлээр баталгаажжээ. Мөн группд байдаг нь огт сунгагдаагүй байна. Өтөлж яваа аав ээж нь үр хүүхдүүд нь амьдын хагацал үзэж охиноо ээжийгээ өнөөдрийг хүртэл хайсаар байгаа юм.

Охиноо хайсан ээжийгээ хайсан эдний гэр бүлийнхэн хайж болох бүхий л арга чаргыг хэрэглэжээ. Аргаа барахдаа бөө удган, лам, зурхайч гээд яваагүй хүнгүй гэсэн юм. Эдгээр мэргэч төлөгчдийн хариулт бүгд амьд байна ойрхон байна гэж гардаг нь амьдын хагацал үзсэн энэ гэр бүлийнхэнд бүр ч хайж олох, гараад ирчих юм шиг хүлээлт үүсгэжээ. Тиймээс одоо 50 настай Дуламсүрэнг харсан үзсэн хүн доорх утсаар холбоо барин мэдээлэл өгөхийг хүсч байна.

Утас: 9666 – 7963

         8893 – 0367

         9677 – 9933

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө