Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Сайншанд Монголын хоёрдахь том өртөө болно

  С.Золбоо 2019-04-23 650

Сайншанд өртөө нь одоогийн байдлаар 1300 орчим ажилтантай бөгөөд Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхлэхтэй холбогдуулан, зангилааг өргөтгөж, ойролцоогоор 20 эгнээ зам бүхий автоматаар ангилан ялгах парк болгон шинэчлэх хэрэгцээ бий болж байна. Учир нь Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орж, нүүрс тээвэрлэлт эхэлсэн үед Сайншанд өртөөний вагон боловсруулах хоногийн хүчин чадал хангалтгүй болж, тус өртөөг өргөтгөх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.

Үүнийг дагаад зөвхөн төмөр замын салбарт 5000 ажлын байр шинээр бий болж, Замын-Үүд-Сайншанд, Таван толгой-Зүүн баян, Зүүн баян-Ханги мандал, Сайншанд-Алтанширээ, Сайншанд-Дорнод гэсэн таван замын төв болох ба ингэснээр Сайншанд нь монголын 2 дахь том өртөө болон өргөжих хэтийн төлөв харагдаж байгаа юм.

Б.Энх-Амгалан сад төмөр замын хөгжлийн шинэ үе Сайншандаас эхэлж байгааг дурдаад Сайншанд өртөөнд хийгдэх УБТЗ ХНН-ийн бүтээн байгуулалтын ажлуудтай холбогдуулан газар олголтын тал дээр анхаарч, хамтарч ажиллахыг орон нутгийн удирдлагууд болон УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаад чиглэл болгов. Мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийг төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан орон нутгийн удирдлагуудтай хамтарч, ойрын хугацаанд шийдвэрлэхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө