Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Д. Цогтбаатар: Ц. Нямдорж сайдын хүү олон жил гадаад харилцааны салбарт ажилласан

  М.Ариунжаргал 2019-04-23 3642

Монгол улсыг төлөөлөн гадаад улсад суух элчин сайд нарын бүрэн эрхийн хугацаа хуучин мөрдөж байсан хуулиар гурван жил байсан. Тэгвэл хуучин хуулиар бүрэн эрхийн хугацаан нь дууссан 19 элчин сайд байгаа юм байна. Эхний ээлжинд тэднээс 10- ыг нь элчин сайдаар томилох асуудлыг засгийн газрын хуралдаанд оруулахаар нэрс нь тодроод байгаа юм.

Энэ дунд Хууль Зүй Дотоод хэргийн сайд Нямдоржийн хүү Анхбаяр Монгол улсаас Австрали улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдад томилогдохоор яригдаж байгаа. Элчин сайд нарын томилгоонд улс төрийн нөлөөлөл орж байна гэж олон нийт энэ асуудлыг шүүмжлэх болсон. Тэгвэл Н. Анхбаяр нь гадаад харилцааны салбарт олон жил ажилласан ажлаа сайн мэддэг хүн хэмээн салбарын сайд хэлж байна .

 

Үүнээс гадна УИХ ын гишүүн асан, БГД ийн засаг дарга С.Одонтуяагийн нөхөр Д.Өлзийбүрэн ОХУ д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдохоор нэр нь явж байгаа. Тэгвэл эхний ээлжинд томилогдох 10 элчин сайд нарыг мэргэжлийн түвшин, ажлын туршлага зэргийг харгалзан үзэж өндөр шалгуураар сонгосон гэдгийг гадад харилцааны сайд онцолсон юм.

Элчин сайд нарын нэрсийг эцсийн байдлаар ирэх долоо хоногт тодорхой болгож УИХ д оруулахаар салбарын сайд ажиллаж байгаагаа хэллээ. Хуулийн дагуу засгийн газрын хуралдаанаар Монгол улсыг төлөөлөх элчин сайд нарыг хэлэлцэж улмаар УИХ ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх учиртай. Үүний дараа Монгол улсын ерөнхийлөгч батламжлах эсэхээ шийдэх юм

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө