Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Маргааш 07:00 – 09:30 цагийн хооронд авто замын хөдөлгөөн зогсоно

  Ш.Бат-Эрдэнэ 2019-04-24 759

08:00 ЦАГТ ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДУУТ ДОХИО ДУУГАРЧ, ШИЛЖИН БАЙРШИХ 111 ЦЭГТ ИРГЭД ОЧНО

4-р сарын 25-нд өглөө 07:00 – 09:30 цагийн хооронд автомашины хөдөлгөөнийг зогсооно. Ингээд 8 цагт зарлан мэдээллэх дуут дохио дуугарч, иргэд гэрээсээ  гаран аюулгүй цэгт очих юм. Аюулгүй цэгт хүрсний дараа иргэдэд газар хөдлөлтийн үед өөрийнхөө болон гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар мэдээллийг холбогдох байгууллагаас өгнө. Орон сууцанд амьдардаг 450 мянга гаруй иргэд энэхүү сургуульд хамрагдах ёстой.

Иргэд шилжин байрших 111 цэг байгаа.  Гамшгийн эрсдэл тохиолдсон үед иргэд биедээ шүгэл, скоч зэрэг яаралтай үед хэрэглэх 15 зүйлийг авч явах шаардлагатай. Гэхдээ энэ удаад үүнийг шалгахгүй юм байна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль 09:30 цаг хүтэл үргэлжилнэ. Харин ажлын цагийг 10 цагт эхэлнэ гэж заасан. Гэхдээ ажилтан ажлаас хоцорсон тохиолдолд ямар нэгэн арга хэмжээ авахгүй байхыг албан байгууллагуудад үүрэг болгосон байна. Мөн замын хөдөлгөөнийг хязгаарлах учир тухайн цагт нисэх иргэд 07:00 цагт Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэх хэрэгтэй. Гамшгаас хамгаалах Иж бүрэн сургууль хээрийн эмнэлэг байгуулах, нүүлгэн шилжүүлэлтийг хэрхэн хийх талаар цаашид үргэлжлэх юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө