Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Зарим орон сууцанд байршуулсан гал унтраах усны хоолой ажиллагаагүй байна

  Т.Бадамханд 2019-04-24 446

Шинээр ашиглалтад орж байгаа орон сууц, аж ахуйн нэгжүүд гал унтраах төхөөрөмжөө улсын комисст үзүүлэх зорилгоор хийдэг гэж албаныхан дүгнэж байна. Улсын комисс хүлээж авах үед тухайн төхөөрөмж ажилладаг ч ашиглалтад ороод хэсэг хугацааны дараа гал унтраах хэрэгслийг хариуцах эзэнгүй, ажиллуулж чадах хүнгүй болсон байдаг байна. Иргэдийн дунд ч гал унтраах хэрэгсэлгүй, ажиллуулж мэдэхгүй гэх нь байлаа.

Барилгын тухай хуулинд “барилга барьсан компани гурван жилийн хугацаанд барьсан барилгынхаа чанар, засварын ажлыг хариуцна” гэсэн байдаг. Хэсэг хугацааны дараа гал унтраах төхөөрөмж ажиллахгүй, алга болсон зэрэг асуудал гардаг байна.

Тухайн үед нь холбогдох хүмүүст хариуцлага тооцдог аюул нүүрлэж гал гарсан үед тооцоолошгүй эрсдэл үүсдэг болохыг албан хаагчид учирлаж байна. Аж ахуйн нэгж, СӨХ зэрэг байгууллага гал унтраах хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, эвдрэл гэмтлийг хариуцан ажиллах ёстой юм байна.

Орон сууцны гал унтраах хэрэгсэл ажиллаагүйгээс гал алдаж, олон айлын эд хөрөнгө сүйдсэн тохиолдол цөөнгүй байдаг. Тиймээс албан байгууллага, айл өрх гэлтгүй гал унтраах хэрэгслээ бүрэн бүтэн байлгах, гал гарсан үед ажиллах нөхцөл боломжоор хангах шаардлагатайг албаныхан санууллаа.  
 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө