Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шийдвэрлэсэн байдлыг шалгахаар УИХ түр хороо байгууллаа.

  А.Болдсайхан 2019-04-25 432

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шийдвэрлэсэн байдлыг шалгахаар УИХ түр хороо байгууллаа.

    Зориг агсны хэргийг дахин нягтлах түр хороонд хууль зүй дотоод хэргийн сайд Нямдорж, улсын их хурлын гишүүн Сүхбат, Энхтүвшин, Санжмятав, Батзандан, Болд, Нямбаатар гэсэн долоо гишүүн багтаж байна.

Image result for С. ЗОРИГ АГСАН

Тэд улсын их хурлын байнгын хороотой дүйцэхүйц эрх мэдэл, бүтэцтэй ажиллах юм. Зориг агсны хэргийн ил болгосон материалуудаас гадна нууцын зэрэглэлтэй бичиг баримтуудтай ч танилцана гэдгийг гишүүд хэлж байна. Мөн шүүхийн шийдвэр, байцаалт мэдүүлэг гээд бүх материалыг нэгд нэгэнгүй шалгахаар төлөвлөсөн байна.

      Түр хороо улстөржихгүй байхыг улсын их хурлын гишүүд сануулж байна. Олны анхаарлыг татсан хэргүүд дээр янз бүрийн ажлын хэсэг байгуулагдаад ор сураггүй алга болдог муу жишиг бий. Бас нэг хэргээр нөгөө хэргийг дараад өнгөрдөг улстөрийн зорилго байдгийг ч олон гишүүн онцоллоо. Үүнд хууль зүй дотоод хэргийн сайд Нямдорж тайлбар хэллээ.

    Улсын их хурлаас байгуулсан түр хороо өнөөдрөөс ажилдаа орж байна. Одоо даргаа сонгож шалгалтын ажлаа эхлүүлэх юм.   

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө