Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ӨРНИЙН ЗУРХАЙ: 12 ОРД

  С.Золбоо 2019-04-25 4241

 2019/04/26

ХОНЬ 

 

Ойрын өдрүүдэд өөртөө итгэлтэй байдал тань өндөр байх бөгөөд зарим нэг асуудлыг тоолгүй цаашаа алхах боломж олгоно. Гэхдээ та өөрчлөлт бол татгалзах зүйл биш харин өөрийнхөөрөө л байх хэрэгтэй гэдгийг ойлго. Орчноо хэсэг ч болов өөрчилж аялалд яв. Өөртөө тохирохоор аяллын төлөвлөгөөг гаргаарай.

ҮХЭР 

Их ажлын хажуугаар сургуулийн найзууд эсвэл хамаатны хүүхдүүдтэйгээ өдрийн хоол идэж хамт байх нь сайхан амралт болно. Ямар нэг ажлын саналд болгоомжтой хандаарай. Сайхан амлалтын ард худал нуугдаж байж магад. Хуурамч хандлага илрэх учраас мэхлэгдэхээс болгоомжил.

ИХЭР 

Өнөөдөр найз нөхөд эсвэл хамаатнууд айлчлан ирснээр цагийг сайхан өнгөрүүлэх боломж гарна. Ихэнх хүмүүст зугаацан цэнгэх хүсэл төрнө. Мөн сексийн харьцаанаас харилцан таашаал авна. Боломж гаргаж ганцаар, тайван орчинд бясалгал хийж цагийг өнгөрүүлвөл эрүүл мэндэд маш тустай гэдгийг анхаар. 

МЭЛХИЙ 

Өнөөдөр гүйлгээ ухаан сайн байх ч азаа үзэх нь эрсдэлтэй. Тавьсан зорилготой, сэтгэлийн тэнхээтэй хүмүүс маш амжилттай байна. Таны амжилтыг дагаад атаархлын улмаас дайснууд бий болно. Иймд өөрийн амжилтыг одоогийн  байдлаа бусдад бүү дэлгэ. Та даруухан байж чадвал олон таагүй зүйлээс зайлсхийж чадна.

АРСЛАН 

Ганц бие арслангууд хайр сэтгэлдээ хөтлөгдөн гэр бүлийн амьдрал зохиох шийдвэр гаргана. Хайр дурлалын оргилуун хүсэл таны уран бүтээлийн амьдралд их эрч хүч өгнө. Гэхдээ залуу хосууд өмнө тулгарах саад бэрхшээлийг одоогоор олж харах чадваргүй байх бололтой. Өнөөдөр буруу мэт санагдах ч ахмад туршлагатай хүмүүсийн сургаалыг сонс. Тэд танд бодууштай зүйлс өгүүлэх болно. Од эрхэс гадаад хэл сурах болон хол газар сурахыг сонирхож байгаа хүмүүсийг ивээж байна.

ОХИН 

Үл ойлголцол үүсэх ч амархан ойлголцоно. Чухал бичиг баримтад гарын үсэг зурах нь ирээдүйд томоохон үр дүн авч ирнэ. Орчин үеийн нарийн технологийн салбарт ажилладаг хүмүүс чанга хатуу зарчим баримтал. Мөн үйлчлүүлэгчийн санал гомдолд болгоомжтой ханд. Танд олон орны төрөл бүрийн хүмүүсээс санал хүсэлт ирэх бололтой. Удахгүй болох үйл явдалд зориулан мөнгөө сайн хуримтлуул. Шаардлага багатай эд зүйл худалдан авахаа түр хойшлуул. Учир нь танд гэнэтийн хүсэлт ирж санхүүгийн ихээхэн үүсгэвэр шаардагдаж магадгүй.

ЖИНЛҮҮР 

Ихэнхи хүмүүс өнөөдөр албан ажлынхаа доороосоо өндийх ч завгүй байна. Гэхдээ хувийн бизнес эрхлэгч жинлүүрийхэн ойрын үед завгүй байсан ч өөртөө цаг гаргахаа мартаж болохгүй. Та ажил хэрэгтээ уян хатан хандахгүй бол худалдаа наймааны асуудалд маргаан үүснэ. Уран бүтээлч хүмүүсийн авъяас чадвар өндөр байж сайн уран бүтээл туурвих боломж олдоно.

ХИЛЭНЦ 

Холимог чиг хандлага таныг самууруулж мэднэ. Учир нь олон үйл явдал хоорондоо уялдаа холбоогүй байх тул та ирээдүйгээ харах чадвараа алдсан мэт санагдана. Энэ үед тохиолдсон учрал бүрд ач холбогдол өгөх хэрэггүй. Хамгийн чухал зүйлдээ төвлөрч, сэтгэлийн хаттай байхийг одод зөвлөж байна.

НУМ 

Таны эрч хүч дэмий урсаж байгаа бол чухал ажил төрөл, хувийн асуудалдаа л анхаар. Өнөөдөр ажлаа эртхэн дуусгахад сайн найз нөхөд тусална. Энэ орой тэднийг баярлуулах гэж зохиосон арга хэмжээ бүгдэд таалагдана. Өөрийгөө амжилттай байлгахын тулд ойрын хүн бүрийг мартаж болохгүй. Өөртөө зориулж хүссэн зүйлээ худалдан авах нь сэтгэлийн их таашаал өгөх бололтой.

МАТАР 

Та нар адал явдалд тэгтэл тэмүүлээгүй бол сэтгэл хөдөлгөсөн тоглоомоор бүү тогло. Дадсан хэв маяг, зан чанараа өөрчлөхийн тулд зоримог шийдвэр хэрэгтэй болно. Гэвч өнөөдөр энэхүү өөрчлөлтийг хийх хангалттай тохироо бүрдээгүй байна. Харин өдөр тутмын асуудалтай холбоотой жижиг сажиг өөрчлөлтүүдийг хэнд ч хал балгүйгээр чимээгүйхэн хий.

ХУМХ 

Болгоомжтой байхгүй бол од эрхсийн хоорондын харилцан үйлчлэлээр танд хоёрдмол нөлөөлөл ирнэ. Хайр сэтгэлийн хэлхээ холбоо тань хөнгөн хийсвэр богино настай байж болзошгүй. Ажил төрөлтэй холбоотой таатай зүйл тохионо. Та найз нөхөдтэйгөө болон ойр дотныхоо хүмүүстэй уулзах нь танд таалагдах болно. Оройг сэтгэл санаагаа тайвшруулж ирээдүйгээ гэгээлгээр харахад зориул. Таатай мэдрэмж өгөх намуухан газар болзоо зохион байгуулах нь танд урам зориг өгнө.

ЗАГАС 

Та завгүй байгаа ч бага зэрэг завсарлага авч, үйл явдалд оролцохоосоо илүү ажиглагчийн үүргээ гүйцэтгэ. Таны хүч чадал бага байх бөгөөд энэ нь  хамт ажилладаг хүмүүсийг бухимдуулах болно. Ийм үед бага зэрэг хөгжилтэй байхыг хичээ. Гэхдээ хэрэгтэй бол одооноос амралт авахдаа  бэлтгээрэй. Шинэ орчин танихгүй хүмүүс танд өөрчлөлт өгөх байх.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө