Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Цас орж даваа халтиргаатай болсон учир орон нутгийг зорих жолооч анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулж байна

  Т.Бадамханд 2019-05-15 652

Цас орсноос үүдэн хот орчмын зарим даваагаар зорчиход хүндрэл үүссэн байна. Өнөөдрийн байдлаар зүүн аймгуудыг чиглэх орон нутгийн тээврийн хэрэгслийг гаргахгүй байгаа гэх мэдээллийг авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Тухайлбал Төв аймгаас Өмнөговь чиглэлийн зам халтригаа гулгаа ихтэй, хүнд даацын машин гулгаанд сууж, нэгнээ хүлээсэн байдалтай цуваа үүсгэжээ.

Орон нутгийн замын цасыг Төв аймгийн АЗЗА компани шуурхай ажиллан арилгаж байлаа. Өглөөгүүр цас хайлахгүй хүндрэлтэй байсан ч өдөр нар гарч замын нөхцөл байдал харьцангуй сайжраад гэх мэдээллийг өгсөн юм. Орон нутгийг зорих тээврийн хэрэгсэл их байгааг Төв аймаг дахь замын цагдаагийн тасгаас мэдээлж байна.

Ойрын өдрүүдэд цас бороо ихтэй, хүйтэн байхыг цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Тиймээс орон нутгийг зорьж буй иргэд, жолооч нарын нөхцөл байдалдаа тохируулан дулаан хувцаслах, ялангуяа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж зорчихыг албаныхан анхаарууллаа.

Тээврийн Цагдаагийн Алба-н зураг.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө