Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өнөөдрийн зурхай-12 орд

  С.Золбоо 2019-05-16 2307

 2019/05/17

ХОНЬ 

Шүүх, хуультай холбоотой асуудал шийдэгдэх өдөр. Хэрвээ та санхүүгийн хохирол амсаж эсрэг талаас мөнгө нэхэмжлэж байгаа бол сайн өмгөөлөгч авч ажлаа хөөцөлдүүл. Танд нөлөө бүхий хүмүүс тусалж буйд итгэ. Харин өөрийн алдааг тэр даруй хүлээн зөвшөөрөх мэдрэмж, туршлагатай бай. Мөн энэ өдөр гэр бүлийн маргаанд харилцан бие биедээ буулт хийснээр зөрчлийг намдаана.

ҮХЭР 

Уран бүтээлч хүмүүсийн сэтгэл хөдлөл өнөөдөр дээд цэгтээ хүрэх ба найз нөхдөөсөө дэмжлэг туслалцаа авснаар ажлын бүтээмж тань өндөрт байх болно. Амралтын өдрийг үзвэр үйлчилгээ үзэж, тархиа сэргээж өнгөрөөхөөр одооноос төлөвлө. Архи согтууруулах ундаанаас холуур бай.

ИХЭР 

Гараг эрхсийн нөлөөгөөр багагүй адал явдал тохионо. Зарим санаандгүй учрал хэн нэгний зориуд зохион байгуулсан урхи мэт санагдана. Гэхдээ та хэчнээн оролдсон ч учрыг нь олж чадах эсэх нь эргэлзээтэй. Иймд бүгдийг тайван орхивол хар аяндаа эмх цэгцэндээ орох болно. Хэрвээ бусдаас тусламж дэмжлэг хүсэх бол цаг үеийн байдлаас болсон зайлшгүй арга хэмжээнд л үйлд. Өнөөдөр өөрийн үзэл бодлыг бусдад тулгах тийм ч сайхан санаа бус. Хэн нэгэн хүний дотно байдал танд тусламж өгөх хандлагатай байна.

МЭЛХИЙ 

Аз турших хэрэггүй болов уу. Мөрийтэй тоглоом казиногоос хол яв. Хууль журам зөрчих хэрэггүй. Мөрийтэй тоглоом таныг өрөнд оруулах болно. Холын замд гарах бол болгоомжтой бай. Түр зуурын зугаа цэнгэлд авталгүй бат бэх хайрын харилцаа руу тэмүүлнэ. Танд үнэнч хайр маш олон үнэ цэнийг мэдрүүлэх болно.

АРСЛАН 

Сэтгэл санаагаа тайван байлгах нь бүх зүйлд тань тохиромжтой. Та сэтгэл татам байх тул хаана ч очсон бүхнийг амжуулж чадна. Сэтгэл санааны өөдрөг байдлаа бүү алд. Таны өрнүүн сэтгэл, чөлөөт үзэл бодол бусдад онцгой үнэлэгдэх болно. Од эрхэс танд хайр сэтгэлийн өргөн их эрч хүч бэлэглэх болно.

ОХИН 

Хэрвээ та хүсэл мөрөөдөлдөө тохирох ажил олж  чадвал амжилтад хүрэх болно. Өнөөдөр өөртөө бүү эргэлзэж тээнэгэлз. Эерэг бодол санааны далдын хүч бүрэн гарч ирнэ. Бодол санаагаа зөв нээж гаргаж ирэх нь тун чухал. Хүсэл мөрөөдлийг эргэн сана. Мөрөөдлийн жагсаалтаа гарга. Зугаа цэнгэл хөөж гадуур гаралгүй эртхэн унтаж амрахаар орондоо ороорой.

ЖИНЛҮҮР 

Эрүүл амьдралын хэв маягтай байх шаардлага гарч ирж байна. Эрүүл мэндээ бодож аль болох эерэг байхыг хичээ. Ажлын цагаа зохицуулж дасгал хөдөлгөөнөөр хичээллэх хөтөлбөрөө эхлүүл. Гэр бүлийн хүрээнд уулзалт зохион байгуул. Хамтдаа спортоор хичээллэн дугуйгаар явах болон цэвэр агаарт гүйх нь тааламжтай байх болно. Таны ирээдүйн мөрөөдөл биелэж байх шиг санагдана. Холын хамаатан айлчлан ирнэ.

ХИЛЭНЦ 

Биеийн хүч шаардсан ажлууд сайн хийгдэх болно. Ихэнх хүмүүсийн эрч хүч сэргэж, ачаалалтай ажиллах хилэнцийн ордныхонд үүрэг даалгавраа биелүүлэхэд ямар ч хүндрэл учрахгүй. Гэвч таны амьдралын зорилго бол амьдралын амтыг мэдрэх болохоос ажлын доороос өндийхгүй суух биш юм. Заримдаа амрах зав өөртөө гаргаж байгаа хүмүүст илүү үр бүтээлтэй ажиллах боломж их байдаг.

НУМ 

Од эрхсийн нөлөөгөөр ажил хэрэг амжилттай байх болно. Таны аливаа зүйлийг зохион байгуулж чаддаг чадвараараа урд болсон бүх таагүй зүйлүүдийг шийдэж чадна. Бизнесийн асуудлууд болон гэрээ хэлэлцээрийг амжилттай шийдсэнээр таны цаашдын карерь, албан тушаалд  сайнаар нөлөөлөх болно. Удирдах албан тушаалд очиход бэлтгэлтэй байгаарай.

 

МАТАР 

Сэтгэл хангалуун байдал танд тааламжтай уур амьсгал авчирна. Өөртөө бусдыг ойртох орон зай гарга. Өнөөдөр спорт тоглоом тоглож эсвэл урлагийн тоглолт үз. Хайр дурлалын асуудал таатай байна. Ихэнх хүмүүс ойр дотнын хүмүүстээ цаг гаргах боломжтой болно. Хайрын болзоо тодорхой хугацаанд тун романтик байх бололтой.

ХУМХ 

Өнөөдөр хумхууд үр хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх нь таатай байна. Ганц бие хүмүүс шинэ хайр дурлал хайхад тохиромжтой. Тэдэнд түр зуурын сэтгэл хөдлөл баяр баясгалан тохиолдоно. Чухал хүмүүст буруу ойлголт өгөх магадлал өндөр байна. Анхааралтай сонсох нь эндүүрлээ залруулахад хэрэгтэй.

ЗАГАС

Зарим хүмүүсийн хайрын холбоо гэрлэлт хурим хүртэл үүсгэх бүрэн боломжтой. Энэ үед аливаа үйл явдал, уулзалт тохиолдлууд таны амьдралд эрчимтэй өрнөж, зарим нэг нь танаас үл хамааран өөрчлөгдөнө. Өөрийн зөв гэдэгт итгэлтэй байхын тулд гол зүйлдээ л анхаарлаа хандуул. Зарчим болон хуультай бүү зөрчилд.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө