Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хөөн хэлэлцэх хугацааны талаар иргэдээс санал авч байна

  Б.Уянга 2019-05-16 374

 Хууль Зүйн Байнгын хорооны дарга Ш. Раднаасэдийн анх санаачилж оруулж ирсэн гэгдээд байгаа хөөн хэлэлцэх хугацааны асуудал нийгэмд олон шүүмжлэл дагуулж байна.   Иргэдийн зүгээс ч эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор гэмт хэрэгтнүүд ял завших боломжийг бүрдүүлсэн гэж үзэж байгаа юм.

Учир нь хамгийн сүүлд Мэргэжлийн хяналтын газрын дарга нарын гэрээс их хэмжээний мөнгө олдоход хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.   Энэ мэтчилэн төрийн албан дахь авлигын хэргийг хаацайлаад өнгөрөх, гэмт хэрэгтнүүдийн толгойг илсэн хуудуутай хуулийн заалт байгааг иргэд шүүмжилж байна.  Эрүүгийн хуулийн 10,1-т заахдаа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг заахдаа дэлхийн улс орнуудад тогтсон нийтлэг жишгээс ангид байдлаар эрх зүйн алдаа хийдэлтэй томьёолсон гэж үзэж байгаа юм.   Тиймээс хууль зүй дотоод хэргийн яам энэ асуудалд анхаарч иргэд олон нийтээр хэлэлцүүлэхээр болоод байна.

 Мэргэжлийн хяналтын дарга нарын хэргээс үүдэлтэй Эрүүгийн хуулинд орсон хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг дахин эргэж харах ёстой хэмээн Ерөнхийлөгчийн тамгын газраас санал дүгнэлтээ Хууль зүй дотоод хэргийн яаманд  хүргүүлсэн байна. Учир нь уг заалт олон улсын жишгийг огт дагаж мөрдөөгүй, гэмт хэргийн ангилал тус бүрээр зааж нарийвчлан тусгаж өгөөгүй зэрэг олон зүйлс алдаа дутагдалтай байгааг дурьджээ.  Тухайлбал гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс  эхлэн яллагдагчаар татах өдрийг хүртэл тоолно гэсэн заалтыг хуулийн төсөл хэлэлцэх явцад Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж өөрчилжээ.  Мөн эрүүгийн хуульд гэмт хэргийн ангилал хамаарахгүй зөвхөн хорих ялын шалгуураар хэт явцуу нөхцөлөөр тогтоосон, зөвхөн торгох ялтай хуулийн этгээдийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолохыг орхигдуулсан гээд хоорондоо зөрчилдсөн олон зүйлс байгааг сануулжээ. Үүнийг засахгүйгээр авлигын болон эдийн засгийн гэмт хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг албаар хэт удаашруулах, энэ үндэслэлээр олон нийтийн анхаарлыг татсан цөөнгүй хэргүүдийг хэрэгсэхгүй болгох ноцтой нөхцөл бүрдсэн гэж үзлээ. Тиймээс Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг яаралтай эргэн харахыг сануулсан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө