Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ж.Батзандан: Найрамдлын газрыг тараасан С.Эрдэнэ даргын булхай илэрч цахим орчинд худал нэр тарааж байна

  М.Ариунжаргал 2019-05-23 3300

Олон улсын хүүхдийн найрамдал зуслангийн газрыг хууль бусаар булааж авсан олигархуудтай тэмцэнэ гэж засгийн газрын тэргүүн мэдэгдсэн нь олон нийтийн анхаарлыг татсан. Үүнээс үүдээд цахим орчинд ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүүгээс эхлээд найрамдалд газар авсан гишүүдийн нэрс хөврөх болсон юм.  Тухайлбал УИХ ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 1,5 га, БОАЖ ын сайд Н.Цэрэнбат 5 га, УИХ ын гишүүн Л.Болд 4,5 га газар авсан гэж байгаа бол УИХ- ын гишүүн Ж.Батзандан 2,5 га газар авсан зэргээр олон гишүүдийн нэр яригдах боллоо. Харин эдгээр гишүүд огт газар эзэмшдэггүй гэдгээ хэлээд эхнээсээ шүүхэд ханджээ

Цахим сүлжээгээр цацагдсан нэрс дунд ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүү У.Давхарбаяр 6 га газар эзэмшдэг гэж гарснаас гадна УИХ ын гишүүн С.Эрдэнийн нэр багтсан байна. Тэгвэл 5220 га газартай байсан Найрамдал зуслан одоо 1200 га газартай болтлоо багасахад нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан одоогийн УИХ ын гишүүн С.Эрдэнийн үүрэг их гэлээ. 

Ямартай ч найрамдал зуслангийн газрыг эрх мэдэлтнүүдэд хууль бусаар олгосон асуудал баримттайгаа засгийн газарт ирсэн гэлээ. Харин засгийн газрын тэргүүн энэ хэргийг зарласнаас хойш цахим сүлжээнд олон нийтийг төөрөгдүүлэх зорилгоор худал нэр тарааж байгааг гишүүд онцолж байна. Тиймээс засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нэн даруй энэ асуудлыг ил болгох хэрэгтэйг хэллээ. Цахим сүлжээнд цацагдсан нэрсийг хэн зориудаар явуулж байгааг олж тогтоон нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ гишүүд хэлж байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө