Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ӨРНИЙН ЗУРХАЙ: 12 ОРД

  Д.Отгонсүрэн 2019-05-23 2654

2019/05/24

ХОНЬ 

Таны ажил хэрэгт зар сурталчилгаа болон борлуулалтын зөв менежмент илүү их орлого өгнө гэж од эрхэс амлаж байна. Мөрөөдлөө яаж бодит болгох вэ гэсэн бодол тань энэ өдөр санаандгүйгээр биеллээ олно. Хэрвээ та уран бүтээлийн ажилтай бол энэ өдөр амжилттай байх хандлагатай байна. Өөрийгөө дээгүүрт тавилгүй, бусдын санаа бодлыг сонсож, хүлээн авч чадвар нь энэ өдрийн чухал байр суурь байх болно.

ҮХЭР 

Багаар ажиллахад таатай өдөр. Эрч хүч муугүй байх тул ажил дээрээ санаачилгыг гартаа авах амархан байна. Учирч болзошгүй саад бэрхшээлийн талаар мэдрэх чадвар тань бусдын анхаарлыг ихэд татна. Хэрвээ таньд алдаа байвал уучлалт гуйх сэтгэлийн тэнхээ гарга. Ажлын байр суурь тань хөгжин цэцэглэнэ.

ИХЭР 

Өнөөдөр ихэнхи хүмүүс тун завгүй байх бөгөөд гараг эрхсийн нөлөөгөөр олон үйл явдалд татагдан орно. Бусдын шүүмжийг үл тоон очих гэсэн газраа очиж ил гарахаас бүү ай. Таны бусдын эрхшээлээр хийсэн наймаа арилжаа нэлээд алдагдал авчирч магад тул зарим тохиолдолд шууд татгалзах зоригтой бай. Тодорхойгүй үйл хэргийг түр хойшлуулсан нь дээр гэдгийг од эрхэс анхааруулж байна. 

МЭЛХИЙ 

Таны хүсэл биелж, баяр баясгалан ирнэ. Ихэнхи хүмүүс хайртай хүнээ танихыг эрмэлзэх бөгөөд үр дүн амсана. Ганц бие мэлхийнхэн хэн нэгэнтэй албан хүчээр ойртоход хүрнэ. Хэрэв та тэвчээртэй байж, зарим тохиолдолд буулт хийвэл хайр сэтгэл өөрөө хүрч ирэх болно. Хүлээцтэй байснаараа та урьдын таагүй байдлаас ангижирч чадна.   

АРСЛАН 

Хий хоосон мөрөөдөлд автвал эргэн тойрны бүх юмс худал хуурмаг санагдана. Өөрийгөө төөрөлдсөн мэт оюун ухаандаа төсөөлбөл орчлон дэлхийд аюул нүүрлэж буй мэт санагдаж болзошгүй. Өмнө нь тохиолдсон таагүй үйл явдлуудаа сэтгэлээсээ авч хаяж чадахгүй байгаа нь хэт эмзэг байгаад нөлөөлж байж магад. Бодит байдалтай эвлэрэх нь танд хэцүү ч аливаа зүйлийн үнэн мөн чанарыг нь олж харахыг хичээ.  

ОХИН 

Ажил хэрэгч чадвар өндөр байх тул асуудлын шийдэл үр дүнгээ өгнө. Таны амьдралын эрч хүч муугүй байна. Гэхдээ од эрхэс эрсдэлтэй худалдаа наймаа хийхгүй байхыг сануулж байна. Уран бүтээлч хүмүүсийн шинэ санаа гайхалтай үр дүнд хүрнэ. Гэр бүл болон найз нөхөдтэйгөө амрах эсвэл аялах гэж буй бол таатай байх бөгөөд бүгд танд талархах болно.

ЖИНЛҮҮР 

Шинэ ажил эхлэхэд тийм ч таатай бус өдөр. Аливааг төлөвлөгөөний дагуу явуулахад бэрхшээл гарна. Гэр бүлээс гадуурх сексийн харьцаанаас зайлсхий. Амьдралын эрч хүч буурч байгаа тул эрүүл мэндээ хамгаал. Аливаа буруу зүйлс илэрч санхүүгийн алдагдалд орох, нэр хүндээ алдах эрсдэлтэй. Сэтгэл хямарч, тавгүйтэх магадлал өндөр байна.

ХИЛЭНЦ 

Бүтээлч хандлага энэ өдрийг урам зоригтой болгоно. Зорилго тодорхой байх нь барих зарчмаа алдахгүй байх гол үндэс суурь. Өнөөдөр гаднын муу нөлөөнөөс хамгаалах дотоод энергиэ төвлөрүүлэх шаардлага тулгарна. Таны мэдрэмж, зөн билэг хүчтэй байна. Энэ нь ялангуяа уран бүтээлч хүмүүст хамаатай. Танд эрч хүч мэдрэгдэж урам зоригтой ажиллах орно. Мэргэжлийн асуудлуудаа шийдэхэд таны туршлага гол нөлөө үзүүлнэ. Төлөвлөсөн зүйл ихэнх нь амьдрал дээр хэрэгжинэ.

НУМ 

Эрч хүч эргэн сэргэж эхэлнэ. Та од эрхсийн нөлөөгөөр санал бодлоо илэрхийлэх болон аливаад гавшгай гарамгай байх чадвараар өндөр байна. Өөрийн нэр хүндээ дээшлүүлэх, зорилгодоо хүрэх чухал алхмуудыг хийх зоригтой бай. Хэрвээ таны түрийвч бараг хоосрон, эд зүйлс хэрэгцээтэй байгаа бол та худалдаа наймаа хийх нь олз омог авч ирж мэднэ. Идэвх санаачилгатай байх нь бусдад таалагдаж магадгүй.

МАТАР 

Хайр дурлалыг ивээгч оддын нөлөөгөөр санаанд оромгүй гэнэтийн бэлгийг та авах болно. Таны дур булаам байдал нэмэгдэнэ. Сэтгэл санаа өөдрөг байж, нэр хүнд тань ч өснө. Цагийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлж болохыг сайтар тооцоол. Хэрэгцээгүй өнгөрүүлсэн хайран цаг хугацаандаа хожим харамсахгүйн тулд одооноос биеэ дайчил. Зарим зүйлийг хараагүй мэт тэвчиж өнгөрүүл. Хайр дурлалын харьцаандаа ч ач холбогдолтой эсэхэд анхаарах нь зүйтэй.

ХУМХ 

Эерэг хандлага давамгайлах тул энэ өдөр та эрч хүчтэй байх нь зөв. Гэхдээ таныг гэрэлтэн гялалзахын хирээр бусад хүмүүс байр суурь, нэр хүндэд тань атаархаж хэрэгтэй хэрэггүй өчнөөн зүйл танаас шаардах болно. Иймд цагаан хэл аманд өртөх нь тийм ч сайн зүйл биш гэдгийг бүү март. Хэн нэгэнд садаа болохгүйгээр ганцаараа юм бодох нь таныг зөв чиглэлээ олоход тусална. Төслүүд тань ихээхэн анхаарлыг шаардана. Хэрвээ том төсөл бэлэн болсон бол одоо эхлүүлэх цаг нь мөн.

ЗАГАС

Энэ өдөр урьдчилан таамаглах аргагүй нөхцөл байдалд орж магад. Хайр сэтгэлийн асуудал тогтворгүй байх нь. Хамтын амьдрал тань урьдаас таамаглах аргагүй хачин жигтэй байдалд орсон мэт санагдана. Та оюун санаа болон гадаад харагдах байдлаа хамгийн дотнын хүнээ ч хүрэхээргүй өөрийн орон зайтай болгох  шаардлагатай байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө