Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

СОЁЛЖЪЁ: Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ “ Хүүхэд Тэвэрсэн Зорчигчдод” суудал тавьж өгье

  С.Золбоо 2019-05-24 629

 Нийтийн тээврээр зорчиж байгаа иргэд бусдыгаа хүндэлж, соёлтой үйлчлүүлэх үүрэгтэй. Гэвч зарим үед автобусанд хэт чанга дуугаар утсаар ярих зэрэг гэртээ байгаа юм шиг аашлах тохиолдол цөөнгүй гардаг. Мөн жирэмсэн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд автобусаар үйлчлүүлэхэд олон бэрхшээлтэй тулгардаг гэдгийг ч тэд хэлж байна. Тухайлбал энэ бичлэг дээр хэдхэн сартай хүүхдээ тэвэрсэн эмэгтэйд суудал тавьж өгөхгүй байгаа 40 орчим насны эмэгтэйн үйлдлийг цахим орчинд шүүмжилсэн. Ийм бүдүүлэг үйлдлийг шүүмжлэхээс ч аргагүй шүү дээ.  Уг нь автобусанд 2-3 суудлыг тусгай буюу хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн эмэгтэй л сууна гэсэн тэмдэглэгээ байдаг боловч тэмдэглэгээг тэр болгон хүмүүс анзаардаггүй. 

 Хэрэв таны зорчиж яваа автобусанд хүүхэд тэвэрсэн, хөгжлийн бэрхшээлтэй эсхүл бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй орж ирвэл хэн нэгнээр шаардуулалгүйгээр суудал тавьж өгөөрэй. Сууж байсан суудлаа тавьж өгөх нь их хотын соёлтой залуусын хийдэг үйлдлийн нэг юм

Нийтийн тээврийн үйлчилгээ сайжрахад иргэн таны оролцоо ч бий. Өөрөөр хэлбэл автобусаар соёлтой үйлчлүүлж, ядаж хэн нэгэнд суудал тавьж өгдөг боловсон занд хамтдаа суралцъя

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө