Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Тавантолгой түлш компанийн үйл ажиллагааг зогсоох нь ямар ашигтайг ойлгохгүй байна

  Д.Отгонсүрэн 2019-05-27 605

Засгийн газар улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах алхам хийж байгаа. Эхний ээлжинд түүхий нүүрс нийслэл рүү оруулахыг хориглож, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж эхлээд байна. Энэ ажлын үр дүн гараагүй байхад засгийн газар болон сайд нарыг огцруулах талаар яригдаж байгааг таван толгойн түлш компани эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Улстөржиж болно. Гэхдээ хүний эрүүл мэнд, нийслэлийн иргэдийн эрх ашгаас илүү улстөржиж болохгүйг тэд хэллээ.

Энэ сарын 29-ны өдөр иргэний нийгэм, ТББ нэгдэж  Засгийн газрыг огцруулах, Тавантолгой түлш компанийн санхүүжилтийг зогсоох асуудлаар жагсаал хийнэ гэсэн мэдээлэл гарсан.

Энэ нь Улаанбаатар хотыг утаанаас нь салгахаар ажиллаж байгаа олон мянган жирийн ажилчдын ажлын байрыг булаах, Улаанбаатар хотыг утаатай чигээр нь үлдээх гэсэн санаа гэж Тавантолгой түлш компанийн зүгээс мэдэгдлээ.

Шахмал түлшний хэрэглээ, түүний үр дүнг нэг жилийн дараа ард түмэн дүгнэх ёстой. Тэр болтол компанийн ажилчдыг тайван ажлаа хийх нөхцлөөр хангахыг компанийн зүгээс хүслээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө