Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

  Д.Отгонсүрэн 2019-05-27 534

2019.05.28 / БИЛГИЙН ТООЛЛЫН 24  ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН  ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР

  Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Наран ургах, шингэх: 05.01-20.36
Барилдлага: Арвидах 
Шүтэн барилдлага: Авахуй 
Суудал: Шороо
  Аргын тооллын 5 сарын 28, Ангараг гараг. Билгийн тооллын 24, Шувуун хушуут одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 01 минутад мандан, 20 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө