Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд 152 хороо, 69 сум холбогджээ

  Т.Бадамханд 2019-05-30 839

Нийгмийн үйлчилгээг сайжруулах, төрийн анхан шатны нэгжүүдийг улсын бүртгэлийн нэгдсэн системд холбох төслийн нээлтийг өнөөдөр хийлээ. Мөн Азийн хөгжлийн банкнаас шаардлагатай тоног төхөөрөмжийг УБЕГ-т хүлээлгэн өглөө. Алслагдсан аймаг сумдын хувьд улсын бүртгэлийн мэдээллийг авахад заавал аймаг, нийслэл хот орох, цаг хугацаа алдах зэрэг олон асуудал тулгардаг байсан нь шийдэгдэх боломжтой болж байгаа юм.

Аливаа мэдээлэл лавлагаа авахад заавал өөрийн биеэр очиж, иргэний үнэмлэхээ үзүүлдэг байсан бол нэгдсэн сүлжээнд холбогдсоноор зөвхөн хурууны хээгээрээ бүх төрлийн үйлчилгээ авах боломж бүрдэх юм.

Одоогоор нийслэл хотод 152 хороо улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбогдоод байгаа юм байна.  Харин орон нутагт 69 сум нэгдсэн сүлжээнд холбогдохоор ажиллаж байгааг албаныхан дуулгалаа.

Улсын бүртгэлийн үйлчилгээ авах иргэдийг 1.3 сая гаруй гэж тооцож байна. Нэгдсэн сүлжээнд холбогдохоос өмнө лавлагаа мэдээлэл авахын тулд 2-357 км зам туулдаг, 2-14 цаг зарцуулдаг, 250 мянга орчим төгрөг зарцуулдаг байжээ. Харин нэгдсэн систем нэвтрүүлснээр дээрх асуудал бүрэн шийдэгдэх юм байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө