Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Д.Тогтохсүрэн: Өнөөдөр үндсэн хуулийг өөрчлөх төслийг бүрэн эхээр нь гишүүдэд тарааж, маргааш хэлэлцэнэ

  М.Ариунжаргал 2019-06-12 464

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар эцэг хуульд өөрчлөлт оруулахдаа ерөнхийлөгчийн саналыг бичгээр авна гэж заасан байдаг байна. Мөн шүүх засаглалд өөрчлөлт оруулах гэж байгаа бол шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал авахаас гадна үндсэн хуулийн цэц зайлшгүй оролцоно гэж журмын тухай хуульд заажээ. Тэгвэл УИХ-ын 64 гишүүн гарын үсэг зурж өргөн барьсан үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөөр дээрх гурван субъектээс санал аваагүй гэж ерөнхийлөгчийн тамгын газрын дарга мэдэгдэж байсан.

Мөн ардчилсан намын гишүүдээс санал авч танилцуулаагүй тул үндсэн хуулийн өөрчлөлтөд зориулж сөрөг хүчин бүлэг байгуулахаар төлөвлөсөн. Сөрөг хүчин болоод ерөнхийлөгчийн зүгээс үндсэн хуулийн өөрчлөлтөд эрх баригч нам хүч түрж болохгүй гэдэг байр суурийг илэрхийлж байгаа юм. 

Эцэг хуулийн өөрчлөлтийг маргааш байнгын хороо хэлэлцэж баасан гарагт нэгдсэн чуулганаар оруулахаар төлөвлөсөн. Нухацтай хандах хэрэгтэй гэж дэгээ хүртэл өөрчилсөн хэр нь хуулийн бүрэн төслийг өнөөдөр гишүүдэд тараажээ. 

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 55 нас хүрсэн Монгол улсын иргэнийг нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгоно гэх заалт орсон. Гэхдээ хуулийг 2025 оноос хэрэгжүүлж эхэлнэ гэх заасан нь утгагагүй хэмээн ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байр сууриа илэрхийлж байсан. Ямартай ч УИХ аар энэ долоо хоногоос эхлэн эцэг хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж эхэлбэл 45 хоног хуралдах учиртай. Нийт гишүүдийн 4 ний 3 нь дэмжсэн тохиолдолд үндсэн хуулийг өөрчлөх юм

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө