Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

421 дүгээр нээлттэй хорих ангийн гурван хүмүүжигч гэрлэлтээ батлууллаа

  Т.Бадамханд 2019-06-12 10546

ШШГЕГ-ын харьяа 421 дүгээр нээлттэй хорих анги хүмүүжигчдээ ар гэрийнхэнтэй нь уулзуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр гурван хүмүүжигч хоригдохоос өмнө хамтран амьдарч, үерхэж байсан бүсгүйтэйгээ гэрлэлтээ батлуулсан юм.

ХҮМҮҮЖИГЧДИЙН ХИЙСЭН ГАР УРЛАЛ 50-550 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ   

200 орчим хүмүүжигчтэй тус анги хүмүүжигчдийг 100 хувь ажлын байраар хангасан байна. Тухайлбал хүмүүжигчид ногоо тарих, хөнгөх бетоны үйлдвэр, мал аж ахуйн салбарт ажиллах зэргээр хөдөлмөр эрхэлдэг. Мөн үүнээс гадна гарын ур дүйтэй, авьяастай хүмүүжигчид уран зураг зурах, эсгий урлал хийх, эсгий улавч, монгол гутал, бэлэг дурсгалын зүйлс зэргийг хийдэг байна. өнөөдөр хүмүүжигчдийн хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргасан байлаа.

Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд хэрхэн хийгдсэн, хэмжээ зэргээс шалтгаалан 550 мянган төгрөг хүртэлх үнээр худалдаалагдаж байлаа. Хорих ангид өрнөх өдөр тутмын хөдөлмөр, сургалт нь хүмүүжигчдэд бусдад учруулсан хохиролоо барагдуулах, хийсэн үйлдлээ ухаарах зэрэг олон талын нөлөөтэйг хэлж байна. Тус ангид 6 сараас 8 хүртэлх жилийн хорих ял авсан хүмүүжигчид хүмүүжиж байна.

Алдсан алдааг дахин давтуулахгүйн тулд сэтгэлзүйн нөхцөл байдлыг нь судалж, тухайн хүмүүжигчид тохирсон сэтгэл заслын ажил явуулдаг байна. хорих ангид анх орж ирэхдээ, хорихоос суллагдах үедээ нийгэмд гарч хэрхэн ажиллаж амьдрах зэргээс шалтгаалан сэтгэлзүйн хүнд нөхцөлд ордог байна.

Өдөрлөгийн үеэр хорих ангид ял эдэлж хүмүүжиж байгаа гурван хүмүүжигч өнгөрсөн хугацаанд хамтран амьдарч, үерхэж байсан бүсгүйчүүдтэйгээ албан ёсоор гэр бүл болж, гэрлэлтээ батлууллаа. Амьдралдаа алдсан ч гаргасан алдаагаа засч, хүсэлт гаргасан хүмүүжигчийн хүсэлтийг хүлээн авч ийнхүү гэр бүл болгодог байна. өдөрлөгийн үеэр аавыгаа, хүүгээ, өвөөгөө санасан олон хүн хорих ангид ирж, хэрхэн хүмүүжиж, амьдарч байгаатай танилцсан юм. Төсөөлж байсан төсөөллөө илүү дээр байгаа нь сэтгэл тайвшруулж байна гэх хүмүүжигчдийн ар гэр  ч олон байлаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө