Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ӨРНИЙН ЗУРХАЙ: 12 ОРД

  Д.Отгонсүрэн 2019-06-12 7653

2019/06/13

ХОНЬ 

Хийх дуртай зүйлээ зөв тодорхойлбол өөртөө илүү итгэлтэй болно. Ирээдүйнхээ ойрын зорилтыг төлөвлөхөд тохиромжтой цаг. Найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөх нь танд урам зоригийг өгөх болно. Өөрийн хүрээллийн хүмүүстэй хамт хоол идэхээр төлөвлө. Хайртай хосуудад романтик байдал нь маш сайн итгэлцэл бий болгоно. Ямар нэг бүтээлч зүйл дээр хамтран ажиллаж байгаа бол илэн далангүй ярилцахад тохиромжтой цаг.

ҮХЭР 

Хийх дуртай зүйлээ зөв тодорхойлбол өөртөө илүү итгэлтэй болно. Ирээдүйнхээ ойрын зорилтыг төлөвлөхөд тохиромжтой цаг. Найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөх нь танд урам зоригийг өгөх болно. Өөрийн хүрээллийн хүмүүстэй хамт хоол идэхээр төлөвлө. Хайртай хосуудад романтик байдал нь маш сайн итгэлцэл бий болгоно. Ямар нэг бүтээлч зүйл дээр хамтран ажиллаж байгаа бол илэн далангүй ярилцахад тохиромжтой цаг.

ИХЭР 

Тогтворгүй байдал үүсэх учир сэтгэл хөдлөл ихэснэ. Өөртөө итгэлгүй байдал нь дүгнэлт хийх чадварт муугаар нөлөөлнө. Харилцааны тодорхойгүй байдал хувийн амьдралд хүндрэл авчирна. Та өнөөдөр өнгөрсөн хугацаанд эхэлсэн ажлаа дуусга. Цаг хугацаа алдалгүй, гол зүйлээ хийхийг хичээ. Аливаа дэмий зүйлд сатаарч цаг нөгцөөх хэрэггүй.

МЭЛХИЙ 

Урьд өдрийн тааламжгүй байдал үргэлжилж байна. Сэтгэл санаагаа ариусгаж тайван байхыг хичээ. Ойр дотнын хүнийхээ гомдлыг тайлж чадвал байдал сайжирч эрч хүч нэмэгдэнэ. Хэт яарснаас болж гэмтэж бэртэхээс болгоомжил. Сайн мэдэхгүй эм тариаг хэрэглэхээс зайлсхий. Биеийн дархлаагаа аль болох эрүүл хоол хүнсээр дэмжих алхам хийхийг одод сануулж байна.

АРСЛАН 

Сэтгэл хөдлөл их автвал та аливаа зүйлсийн чухлыг нь олж харж чадахгүй. Түншийн харилцаа тогтоохыг од эрхэс дэмжиж байна. Дотно харилцаа нь үгээр илэрхийлэх боломжгүй мэдрэмжийг илэрхийлэхэд тусалдаг гэдгийг мэдэж ав. Хайр сэтгэлийн адал явдал хайна. Дур хүсэл ихээр оргилох магадлалтай. Энэ мэдрэмжийг эмчлэх хамгийн сайн арга бол эрч хүчээ эерэг байлгах юм.

ОХИН 

Энэ өдөр дарамттай байх тул таны хандлага хайнга болно. Та амьдралын бүх л харилцаанд эмзэг болно. Халдварт өвчинд өртөж болзошгүй. Өөртөө итгэлтэй байсан ч ухаалаг шүүмжлэлд сөрөг байдлаар хандахаас зайлсхий. Буруудах шинж илрэхэд хөнгөмсгөөр хандах хэрэггүй.

ЖИНЛҮҮР 

Заль мэх, хуурмаг байдал танд зөрчил авчрах магадлалтай. Өнөөдөр шуугиантай баяр, наргиантай үдэшлэгт хэт дурлах нь сэтгэл хямрал үүсгэнэ. Хэт зүгээр суух эсвэл их ажиллах хэрэггүй. Идэвхтэй амарч дасгал хөдөлгөөн хийж байхыг зөвлөж байна. Өнөөдөр хүүхдүүд, гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндэд гол анхаарлаа хандуул.

ХИЛЭНЦ 

Хайр сэтгэлийн харилцаандаа анхаар. Та гэр бүлдээ анхаарал тавих цаг иржээ. Үнэтэй зүйл худалдан авах хэрэггүй. Энэ нь танд хямрал төрүүлнэ. Та танихгүй хүнээс бэлэг авах нь зохимжгүй. Үнэгүй бэлэг хариу нэхэхгүй байна гэж үгүй. Дараа нь эвгүй байдалд оруулж мэднэ.

НУМ 

Эрсдэлтэй үйл ажиллагаанд хянуур байх өдөр. Өнөөдөр албаны ажил чухал ажил хийх гэж байгаа бол маш гярхай байх хэрэгтэй. Магадгүй та өнөөдөр ажил дээрх чухал асуудлаа зөв шийдэж чадвал урьдын алдаануудаа залруулах боломжтой байна. 

МАТАР 

Өөрийн эргэн тойрноо сайжруулах хэрэгтэй. Сэтгэлд таалагдсан бараа бүтээгдэхүүн худалдаж авахад тохиромжтой. Эргэн тойрны хүмүүсийн сонирхлыг харгалзалгүй өөрийн асуудлуудыг шийдэх хэрэггүй. Гэр бүлдээ цаг гарга. Үр хүүхдүүдтэй холбоотой үүргээ биелүүл. Одод танд ихийг амлахгүй ч мууг ёрлоогүй байгаад сэтгэл хангалуун бай.

ХУМХ 

Өнөөдөр хийх зүйлээ бүгдийг нь амжуулах гэж хичээх хэрэггүй. Хов жив, худал цуу ярианаас зайлсхий. Хэрвээ хуультай сайн нийцэхгүй  ажиллагаанд оролцох гэж байгаа бол дахин сайтар бод. Танд байгаа далд шуналаа харилцаа холбоондоо ил гаргах хэрэггүй. Хүсэл сонирхол тань таныг шинэ хүрээлэлтэй танилцуулж, өмнө нь боломжтой гэж бодож байгаагүй шинэ мэдлэгийн хүрээг нээж өгнө.

ЗАГАС 

Бүх зүйлийг түүртэлгүй даван туулах тэсвэр тэвчээр хэрэгтэй өдөр. Чөлөөт цагаа ашиглан яг юу хийж чадах талаараа бод. Өөрийн аргаар бизнес эрхэлж, ажлын байраа тодорхойл. Сайн бизнесийн ажил хэрэг сонгох боломж өндөр байгаа тул амжилттай байж илүү их орлого авчирна. Танд удахгүй амралтаа авч, аялах боломж нээгдэж болох юм. Олон хүнд чөлөөт бүлгэм зохион байгуулж, санаа нийлэх хүмүүстэй цагийг зугаатай өнгөрүүлэх нь тааламжтай цаг үе.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө