Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Японд ахмад настай жолооч нарт зориулсан шинэ журам нэвтрүүлнэ

  Б.Оюун 2019-06-12 482

Японы засгийн газар улсынхаа хүн амын бодлогод нийцүүлэн хууль тогтоомждоо өөрчлөлт оруулан, өндөр настай жолооч нарт зориулан тусгай жолооны үнэмлэх, эрх олгохоор тогтжээ. Тусгай эрхийг 75-аас дээш насны, тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа ахмадуудад олгох юм.

 Шинээр нэвтрүүлж байгаа өөрчлөлтөд 75-аас дээш насны жолоо барьж байгаа хүмүүсийг хамруулна. Тэдэнд замын хөдөлгөөнд оролцоход илүү амар хялбар болгох үүднээс тусгай гэрэлтүүлэг бүхий электрон төхөөрөмж олгож, машин тэргэнд нь автомат тоормос хийх үйлдэл бүхий систем суурилуулан, осол аваараас урьдчилан сэргийлэх зорилготой туслагчтай болгоно.  

Японы засгийн газар энэ шийдвэрийг ахмад настай жолооч нарын дунд сүүлийн үед осол аваар их гарах болж, осолд өртөх явдал нэмэгдсэнтэй холбоотойгоор гаргажээ. Ахмад настай хүмүүс жолоо барихдаа сандарч тэвдсэн үедээ тоормос, хаазаа андууран гишгэснээс осол гаргах нь нэмэгджээ. Тиймээс тэднийг аливаа осол аваараас сэргийлэх зорилгоор машинд нь тусгай төхөөрөмж суурилуулан, шаардлагатай үед автоматаар тоормос авдаг систем суулгаж өгөх юм. Японд 2017 оны 3-р сараас эхлэн 75-аас дээш насны замын хөдөлгөөнд оролцож, машин тэрэг барьж байгаа “ахмад” жолооч нарыг байнгын эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байх хууль тогтоомж гарчээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө