Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Налайхын замын шинэчлэл, өргөтгөлийн ажил 25 хувийн гүйцэтгэлтэй байна

  TV5 News 2019-06-17 295

Эхлээд Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн хүрээнд баригдаж буй 20.9 км авто замын явцын байдалтай танилцсан юм. Энэ зам нь 2 эгнээ байсныг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэж байгаа юм.

Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын авто замын ажил 25 хувийн гүйцэтгэлтэй төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Замын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Синохайдро Лимитед Корпорейшн”, туслан гүйцэтгэгчээр Монголын “Тэгштплант”, “Гашууны гол”, “Дардан-Говь” зэрэг дөрвөн компанийн 310-аад ажилчин ажиллаж байгаа. Налайхын замыг ирэх арваннэгдүгээр сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэ зам дээр үерийн ус зайлуулах хоолойг 36 газарт хийж байгаа. Мөн автомашины хоёр туннель, мал амьтны нэг туннелийг хийж байгаагаараа онцлогтой” хэмээлээ.

Уг замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм.

Мөн босоо тэнхлэгийн авто зам буюу Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замын транзит ачаа тээврийг нэвтрэн өнгөрүүлэх чадварыг дээшлүүлэх юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө