Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1.4 км замыг улсын баяр наадмаас өмнө ашиглалтад оруулна

  TV5 News 2019-06-17 464

Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1.4 км замыг 57 у/м гүүрийн хамт шинээр барих бөгөөд авто замын зорчих хэсгийн өргөн 14м, 4 эгнээ хатуу хучилттай, 2 талдаа 2м өргөн ногоон байгууламж, 3м өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн авто зам байхаар төлөвлөсөн. 2017 оны зургаадугаар сард эхэлсэн уг замын ажил одоо 85 хувийн гүйцэтгэлтэй явж байна.

Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Дулааны улиралд зуслан чиглэл рүү түгжрэл ихэсдэг. Энэ зам нь түгжрэлийг 30 хувиар бууруулах ач холбогдолтой. Замын трассын дагуу 108 нэгж талбар нөлөөлөлд өртсөн байсныг чөлөөлсөн. Дөрвөн айл газраа чөлөөлж өгөхгүй байснаас бүтээн байгуулалтын ажлыг бүтэн жил гаран гацаасан байсан. Бид тухайн иргэдтэй уулзаж, тохиролцож чадсан. Нэг айл үлдсэн байгаа. Ирэх долоо хоногт үлдсэн нэг айлын газрын асуудлыг шийд гэсэн үүрэг даалгаврыг холбогдох газруудад өгсөн. Нийслэлээс холбогдох бүх арга хэмжээг авсан. Улсын баяр наадмаас өмнө ашиглалтад оруул” хэмээн үүрэг болгов.

“Төлөвлөгөөт хугацааны дагуу бол энэ замыг ирэх наймдугаар сарын 1-нд ашиглалтад өгөх ёстой. Нийслэлээс долоодугаар сарын 10-наас өмнө дуусгах үүрэг өгч байгаа. Бид үлдсэн нэг айлын асуудлаа түргэн шийдчихвэл энэ хугацаанд нь замыг бүрэн хүлээлгэж өгөх боломжтой” хэмээн “Мотор Сервис” ХХК-ийнхан хэллээ. Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1.4 км замын ажил дөрвөн айлаас болж нэг жил гацсан юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө