Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ОХУ-БНХАУ хамтарсан ЭКСПО зохион байгуулж байна

  Б.Оюун 2019-06-17 402

Хятадын зүүн хойд хэсэгт байрлах Хэйлуцзян мужийн засаг захиргааны төв болох Харбин хотод Орос-Хятадын хамтарсан ЭКСПО үзэсгэлэн яармаг үүд хаалгаа нээжээ.

Харбин хотод зохиогдож байгаа Орос-Хятадын үзэсгэлэн яармаг нь энэ жил 6 дахь удаагаа болж байгаа юм.

Хоёр улсын хамтарсан ЭКСПО арга хэмжээний үеэр хоёр улсын стратегийн түншлэл, хамтын ажиллагааны олон арван гэрээ хэлцэл явагдаж байна. ЭКСПО арга хэмжээ хоёр улсын хилийн бүс орчмын хамтын ажиллагаа, бараа эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой гэж талууд үзэж байгаа юм.

Энэ удаагийн олон улсын үзэсгэлэн яармагийг хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай Москвагийн хамтарсан тунхаг бичгийн дагуу зохион байгуулж байна. Түүнчлэн хоёр улсын хооронд дипломат харилцаа холбоо тогтоосны 70 жилийн ойд зориулан явуулж байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө