Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

САРА НЕТАНЬЯХУД ШҮҮХЭЭС ТОРГУУЛИЙН АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ

  Б.Оюун 2019-06-17 360

Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн гэргий Сараг энэ улсын шүүх төрийн өмч хөрөнгийг хувийн зорилгоор ашиглаж, нөхрийнхөө байр суурийг буруугаар ашигласанд буруутгажээ. Энэ хэргийн дагуу явуулсан мөрдөн шалгах ажиллагааны дүнд хатагтай Сара Нетаньяху гэртээ гадны үнэтэй ресторанаас удаа дараа хоол захиалан авчруулж, нийтдээ 100 мянган долларыг энэ зорилгоор төрийн мөнгөнөөс тооцоог нь хийн ашигласан байна.

Израилийн ерөнхий сайдын эхнэр төрийн төсөв мөнгөнөөс авч, хувьдаа ашигласан гэх хэргийн дагуух шүүх үйл явц 4 жилийн туршид үргэлжилжээ. Улмаар хатагтай Нетаньяху түүний эсрэг хэргийн дагуу шүүх байгууллагатай хамтарч ажиллахаар болж, буулт хийсэн байна.

Хэргийг мөрдөн шалгах явцад хатагтайг төрийн мөнгөөр хувьдаа тансаглаж, үнэтэй хоол захиалан иддэг байсныг нь нотолсон учраас Сара Нетаньяху шүүх байгууллагатай хамтран ажиллахаар зөвшөөрч,  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч ял шийтгэлээ хөнгөлүүлжээ. Хэрвээ тэрээр гэм буруугаа хүлээгээгүй бол 8 жил хүртэл хорих оноож, төрийн хөрөнгө мөнгийг хувьдаа завшин ашигласан хэрэгт унах байжээ. Харин мөрдөн шалгах үйл явцтай хамтарч ажиллан, гэм буруугаа хүлээснээр түүнд 15 мянган долларын мөнгөн торгууль оногдуулснаар хэрэг хаагдаж байна.

Сара Нетаньяху 3 жилийн өмнө мөн л шүүх цагдаагийн байгууллагатай холбогдож, ерөнхий сайдын өргөөндөө ажилладаг үйлчилгээний албаны ажилтан эмэгтэйтэй хууль бусаар харьцаж, дээрэлхэн доромжилсон хэргээр буруудаж, 40 мянган долларын торгуулийн арга хэмжээ хүлээж байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө