Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АРГЕНТИН, УРУГВАЙД ЭРЧИМ ХҮЧ ТАСАЛДЖЭЭ

  Б.Оюун 2019-06-17 288

Энэ амралтын өдөр Аргентин улс тэр даяараа, мөн хөрш зэргэлдээх Уругвай, Парагвай, Бразил улсууд хэсэгчлэн цахилгаан, эрчим хүчгүй хоцорсон байна. Энэ явдал орон нутгийн цагаар ням гарагийн өглөөний 7 цагт болжээ. Одоогоор бүс нутагт болсон блэк-аутын шалтгаан нөхцөл тодорхойгүй, станцад осол гэмтэл гарсан гэж байгаа ч Аргентины Edesur эрчим хүчний нийлүүлэгч компани цахилгааны хэрэглээг үе шаттайгаар сэргээж эхлээд байна.

Аргентины эрх баригчид цахилгаан, эрчим хүчний саатлын улмаас ундны усны хүрэлцээ муудаж, хот хоорондын галт тэрэгний хөдөлгөөн саатан, автозамуудын гэрлэн дохио ажиллагаагүй болж, эмх замбараагүй байдал үүсчээ. 

Өмнөд Америкийн бүс нутагт болсон эрчим хүчний доголдлын улмаас нийтдээ 48 сая гаруй иргэн блэк-аутад өртсөн байна.

Аргентины Edesur эрчим хүчний компанийн албаны төлөөлөгч Алехандра Мартинес улсынх нь эрчим хүчний систем, сүлжээнд гарсан гэмтэл гэнэтийн, томоохон гэмтэл байснаас зөвхөн Аргентин төдийгүй хөрш зэргэлдээх улс орнуудыг ч хамарчээ. 

Монтевидео, 16 июня 2019 года, женщина на кухне

Аргентины эрчим хүчний сайд Густаво Лопетеги-гийн мэдэгдсэнээр одоогоор эрчим хүч түгээх сүлжээнд гарсан гэмтлийн шалтгааныг нарийн тогтоогоогүй байна. 

Вокзал "Конститусьон" в Буэнос-Айресе

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө