Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ӨРНИЙН ЗУРХАЙ: 12 ОРД

  Д.Отгонсүрэн 2019-06-19 5756

2019/06/20

ХОНЬ 

Хийх гэсэн бүхэн амархан бүтэхгүй цаг үе байдаг. Үүнд шантрах хэрэггүй. Бурхан минь яагаад дандаа бэрхшээл явуулдаг юм бэ гэж гомдоллох хэрэггүй. Бүгдийг өөрт оногдох гэж заяасан үүрэг даалгавар гэж хүлээн авбал та төлөвлөсөн ажлаа ч амжуулж чадна. Цагийг хий дэмий, үр ашиггүй өнгөрөөх хэрэггүй. Тэгэхгүй бол та хожим харамсаж, толгойгоо шаах болно гэдгийг санаарай. Өнөөдөр зарим хүмүүс хүнд асуудалтай тулгарч болзошгүй байгаа тул болгоомж илүүдэхгүй.

ҮХЭР 

Өөртөө таалагдахгүй газар амьдарч буй хүмүүс дассан газар луугаа буцсан нь дээр гэдгийг ойлгох болно. Од эрхсийн нөлөөгөөр нүд хуурсан хиймэл зүйлүүд ил гарч ирэх болно. Хэрвээ та ямар нэгэн хуулийн асуудалтай холбоотой зүйл дээр ажиллаж байгаа бол гаргасан дүгнэлтээ дахин нэг бодож үзээрэй.

ИХЭР 

Гараг эрхсийн нөлөөлөл өнөөдөр олон зүйлийг нууцалж, маш сонирхолтой өдөр болж өнгөрөх болно. Мөнгөний асуудлаа шийдэхдээ илүү анхааралтай хандаарай. Завгүй байх тул санхүүгийн ухаалаг алхам чухал болох бөгөөд та маш их стрессдэж магадгүй ч гэлээ ашиг олох болно. Ганц бие хүмүүс сонирхолтой хүнтэй танилцана. Амралт чөлөөт цаг гарвал эрсдэлтэй үйлдлийг болгоомжтой туршаарай.

МЭЛХИЙ 

Гэр бүлийнхэнтэйгээ амарч, хөгжилдөхөд цаг гарга. Од гарагсын тохиол нь танд дотоод хүнтэйгээ ярилцахад сайнаар нөлөөлөх болно. Эцэг эх мэлхийнхэн хүүхдүүдтэйгээ хамт оролцох эрч хүчтэй үйл ажиллагааг олох бөгөөд энэ нь таны хүүхдүүдэд насан туршдаа мартахааргүй сайхан дурсамжийг үлдээх болно.

АРСЛАН 

Өнөөдөр эрх чөлөөтэй байдлыг эрэлхийлнэ. Бусдын өмнө өөрийгөө илэрхийлэх өргөн дардан зам нээлттэй байна. Саад тотгор тохиолдвол уужуу саруул, эрүүл ухаанаар түүнийг давахыг хичээгээрэй. Аливаа гомдол, цухалдлаа март. Буян хийхэд сайн өдөр. Ядарч яваа нэгэнд зовж явахад тусал.

ОХИН 

Энэ өдөр ихэнх хүмүүс өв залгамжлалтай холбоотой гэр бүлийн асуудалд умбах болно. Хүмүүс тань рүү дайрч болзошгүй. Өнөөдөр өөрийгөө хайрла. Гэмтэл авах осолд орох магадлалтай. Юу ч болсон гэсэн өөдрөг үзлээ хаяж болохгүй. Та зөрчилдөөнөөс зугтаасан ч өөрийн байр суурин дээр бат байхыг бод.

ЖИНЛҮҮР 

Сэтгэл зүйн сорилт ирэх өдөр. Аливаад уян хатан байх нь танд харилцаа холбоо тогтооход тус нэмэр болно. Ажиллах чадвар, эрч хүч сайн байгаа тул олон зүйлийг амжуулж чадна. Гэхдээ эрүүл мэндээ нэгдүгээрт тавьж ажиллаарай. Эрүүл агаарт гарах боломжийг өөртөө олго.

ХИЛЭНЦ 

Өнөөдөр аливаа асуудлыг хурдан шийдэхэд таагүй өдөр. Сэтгэлийн хөдөлгөөн зүй зохистой бодол санаа биш байна. Тэр бол зөвхөн мэдрэмж гэдгийг бодолц. Хэрвээ та бодит баримтыг тодорхойлж чадвал үл ойлголцол болон цаашдын сэтгэл санааны хямралаас хол байна. Нийгмийн үйл хэрэгт хөнгөн хөгжилтэй оролцох нь зугаатай байх бололтой.

НУМ 

Таны ойр дотнын хүмүүсийн хүрээлэлд худал мэдээлэл ирснээр гэр бүлийн харилцаа эрс хүйтэрнэ. Хайртынхаа эсвэл дотнын хүнийхээ шинэ танилууд, найзуудад анхаарал болгоомжтой хандахыг од эрхэс танд зөвлөж байна. Ганц бие эрчүүдэд бусдын хайрыг татаж чадах сайхан боломж гарч ирнэ.

МАТАР 

Таны эрүүл мэндийн байдал нь ямар нэгэн байдлаар сэтгэл зовох байдал ажиглагдах магадлал өндөр. Харилцаанд үл ойлголцолд хүрч асуудал хүндэрч магадгүй. Бусадтай харьцах чадвар дутагдах нь ажил хэрэгт сөргөөр нөлөөлнө. Өнөөдөр өөрийн мэдэлгүй таагүй үйлдэл хийхээс болгоомжил. Хууч өвчиндөө мэргэжлийн сайн эмчийн зөвлөгөө авахыг чухалчил.

ХУМХ 

Ердийн уур амьсгал эргэн тойрон зонхилно. Гэхдээ хэн нэгэн дотнын хүнтэйгээ маргалдаж болзошгүй. Та өөрийн чадах бүхнийг хийж асуудлыг тайван замаар шийд. Та их ачаалал авалгүйгээр ажлын цагийг өнгөрөөхийг хичээ. Худалдааны салбар болон үйлдвэрт ажилладаг хүмүүс ачаалал ихтэй байх болно.

ЗАГАС 

Өнөөдөр сайн танил нөлөө бүхий хүмүүст хандахад ээлтэй өдөр. Эгзгийг нь тааруулж байгаад ажлаа сайжруулах, цалингаа нэмэгдүүлэх талаар санал тавьбал эерэг хариултыг хүлээн авах болно. Та өөрийгөө илүү хариуцлагатай ажлыг хийж чадна гэдгээ мэдэж байгаа. Тиймээс хүн болгоны нүдэнд харагдахаар хүчин чармайлтыг гарга.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө