Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ӨРНИЙН ЗУРХАЙ: 12 ОРД

  TV5 News 2019-06-20 2441

2019.06.21

ХОНЬ 

Өнөөдөр та өрсөлдөөнт нөхцөл байдалд татагдан орно. Энэ байдал таныг өөрийгөө шахаж, оюун ухаанаа хөгжүүлэхэд нь тус болно. Харин амиа бодсон байдлаас болж багаар ажиллах, болон бусдын үгийг авахдаа муу байна. Өнөөдөр та өөрийн нэр төрөө умартан ажлаа сайн мэддэг хүмүүсийн зөвлөгөөг сонсох хэрэгтэй. Хэрэв ингэж чадвал үр дүнд нь танд маш их зүйлс ирэх болно.

ҮХЭР 

Ажилд орох болон ажлаа өөрчлөхтэй холбоотой асуудалд аз дайрах магадлал өндөр байна. Өөрийнхөө зорилт болон мэргэжлийн асуудал дээр түлхүү ажилласнаар та амжилт өөдөө өгсөх болно. Та болон таны хамтрагч нар тулгамдаад байгаа асуудалд хангалттай анхаарал төвлөрүүлж чадахуйц завтай болох хүртэл аливаа зүйлийг эхлүүлэх, эцсийн шийдвэр гаргахаа түр хүлээсэн нь ухаалаг алхам байх болно.

ИХЭР 

Од эрхэс таны сайн удирдах чадварыг баталж байна. Гэхдээ дуртай зүйлээ хийхийн тулд хэт шаргуу байхаас зайлсхий. Зарим зүйл дээр таны үзэл бодол дэндүү хүчтэй байх ба жижиг зүйлүүдийг мэтгэлзэх нь цаг үрсэн хэрэг болно. Тантай үзэл бодол өөр хүмүүсийг ч энгийн байдлаар жолоодох хэрэгтэй болно.

МЭЛХИЙ 

Бусдыг өөртөө татах чадвартай байна. Гадаад төрх дур булаам байх тул хайр дурлалд амжилтаар дүүрэн байна. Энэ ордныхон өдрийн турш эрх чөлөөтэй, ихэмсэг занг тань хүрээлсэн эсрэг хүйсний хүмүүсийн анхааралд байх болно. Гэхдээ хэт сэхүүн байх нь алдахын эхлэл гэдгийг сана.

АРСЛАН 

Хүсэл мөрөөдлийн зарим хэсэг биелэх тул таатай байна. Хэдийгээр бүх зүйл таны итгэж байсан шиг болохгүй ч хүсэл мөрөөдөл, бодол санаагаа идэвхтэй байлга. Өнөөдөр шийдвэр гаргах болон төлөвлөгөө боловсруулахад тохиромжтой өдөр байх болно. Хэрвээ та хийх ажлаа үнэхээр хэрэгтэй гэж бодсон тохиолдолд зоригтой зорилгыг өмнөө тавих хэрэгтэй. Шийдэмгий байж төлөвлөгөөнүүдээ хөдөлгөөнд оруул.

ОХИН 

Хайр дурлал эргэн тойронд байх бөгөөд өнөөдөр хэн нэгэн онцгой хүнтэй учрах өдөр. Чимээгүй байдал, ялангуяа тааламжтай тайван газар танд тохь тухтай байдлыг авчирна. Хэрвээ хайртай хүнтэйгээ зугаалахаар шийдсэн бол олон мянган адал явдлаар дүүрэн, үзэж харах юм ихтэй аяллын хөтөлбөр хөөцөлдөхөөс илүү амар тайван, хоёулхнаа байх байдлыг бий болгоорой.

ЖИНЛҮҮР 

Өнөөдөр хангалттай мөнгө олох худалдаа наймаанд сайн өдөр. Гэхдээ азаа үзсэн үйлдэл хийвэл та гэртээ ганзага хоосон буцаж магадгүй. Мэдлэгийнхээ хүрээг тэлэхийг хүсэж байгаа хүмүүс ном болон судалгааны материал уншаарай. Аливааг сайн тооцоо судалгаанд үндэслэн хийвэл танд амжилт ирэх магадлал өндөр байна.

ХИЛЭНЦ 

Ажил хэргээ эрт дуусган идэвхтэй амрахад бэлтгэхэд таатай өдөр. Материаллаг байдлаа сайжруулах эсвэл ирээдүйн амжилтын суурь үндсээ тавьж чадна. Цаашдын ажилд харамсах сэтгэл гонсойх шалтгаан болох уулзалт шинэ танил хүлээж байна. Сэтгэл хөөрлөө дарж амар амгалан бай. Аюултай хүмүүс болон харанхуй газраас хол байсан нь дээр.

НУМ 

Санаанд оромгүй явдалд өөрийгөө бэлд. Төлөвлөгөөг дагах бус зөн совиндоо л найд. Сайн найзуудынхаа хамтаар үдэшлэгт явах нь сайхан санаа байна. Зарим хүмүүс хөгжил цэнгээнээр дүүрэн байх болно. Өнөөдөр санаа зоволгүй, нухацтай царай бүү гарга. Шинэ хайр дурлалтай учирвал баяр хөөртэй хандаарай. Хайртай хосууд хуримын шийдэлд хүрч магадгүй байна.

МАТАР 

Өнөөдөр тэмцэлд бэлэн бай. Эелдэг нямбай байх нь чухал ч цаг нь болохоор өөрийн гэсэн зүйлээ арслан барс мэт хамгаалах эр зоригоо хуримтлуул. Гэхдээ сонссон бүхэндээ бүү итгэ. Энэ бол таны санхүүгийн бизнесийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой зөвлөгөө шүү. Хэрэв гэрээнд гарын үсэг зурах гэж байгаа гэрээний хууль зүйн асуудалд мэргэжлийн хүнээр шалгалт хийлгэ. Та зуурдын хайрын учралаа хянахгүй бол маргааш харамсаж магадгүй.

ХУМХ 

Таны урам зориг, өөртөө итгэх итгэл өндөр байх тул та ажлаа амжилттай дуусгах боломжтой. Гэнэтийн мэдээлэлд тэгтэл цочрохгүй бололтой. Хайр дурлалын харьцаа таны хэр их сэтгэл хөдлөл гаргахаас шалтгаалан өөрчлөгдөнө. Гэхдээ ихэнх хүмүүст энэ нь таагүй байх магадлалтай.

ЗАГАС 

Та хийж байгаа зүйлдээ сэтгэлээ зориулбал амжилттай бүтэх өдөр. Хоолны дэглэм барьж байгаагаасаа болж энерги, эрч хүчээр дутуу байгаа хүмүүс шинэхэн жимсний шүүсэн дээрээ уураглаг бүтээгдэхүүн хольж хэрэглээд үзээрэй. Таны эрч хүч тэр дороо буцан сэргэх болно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө