Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ТӨВ ЦЭВЭРЛЭХИЙН ЛАГИЙГ ҮНЭРГҮЙЖҮҮЛЭХ БАЙГУУЛАМЖ ДОЛДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО

  М.Ариунжаргал 2019-06-20 286

Нийслэлийн иргэд өвөлдөө утаанд хордож, зундаа цэвэрлэх байгууламжийн өмхий үнэрт дасан зохицсоор сүүлийн хориод жил амьдарч байна. Шинэ цэвэрлэх байгууламж барих асуудлыг үе үеийн засгийн газар ярьсаар ирсэн ч төдийлөн ажил болоогүй. Харин энэ засгийн газар БНХАУ-аас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авч төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж эхлэсэн. Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэл лагийг өтгөрүүлэн үнэргүйжүүлэх төхөөрөмж суурилуулан ажиллаж байгаа юм.

Өнөөгийн цэвэрлэх байгууламж 50 гаруй жилийн өмнө баригдсанаас гадна нийслэлийн хүн ам хэд дахин ихэссэнтэй холбоотой ачааллаа даахаа болиод удаж байгаа. Дулааны улиралт нийслэл хотод үнэртэх лагийн үнэр эрс нэмэгддэг. Салхины чигээс хамаарч нийслэлд тархаж байгаа лагийн үнэр ирэх сараас эхлээд эрс багасч нийслэлчүүд өмхий үнэрээс салах юм байна. Учир нь хоногт 2500 м3 лаг усгүйцүүлэх байгууламж ирэх сард ашиглалтад орно гэлээ.

Шинэ цэвэрлэх байгууламжийн нийт талбай 40 га байхаас 61 хувьд нь барилга байгууламж хийхээр төлөвлөжээ. Хоногт 250 мянган м3 бохир бохир усыг цэвэрлэхээс гадна лаг боловсруулан биохий гарган авах замаар эрчим хүч үйлдвэрлэж үйлдвэрийн цахилгааны хэрэгцээний 53 хувийг хангахаар төлөвлөсөн байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө