Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Токиогийн Олимпийн наадмын 7,8 сая тасалбар борлуулна

  Б.Оюун 2019-06-21 475

Японы нийслэл Токио хотноо 2020 онд болох Олимпийн наадмын тасалбар худалдаанд албан ёсоор гарчээ. Олимпийн зохион байгуулах хороо пүрэв гарагаас эхлэн Олимпийн наадмын спортын уралдаан тэмцээнүүдийн тасалбарыг зарж борлуулж эхэлсэн байна.

Олимпийн наадмын спортын уралдаан тэмцээний тасалбарыг Японы иргэд өөрийн иргэний үнэмлэх, биеийн байцаалтаа үзүүлэн худалдан авах боломжтой юм. Мөн түүнчлэн урьдчилсан байдлаар захиалгаа өгч, электрон шуудангаар дамжуулан тасалбараа авах боломжтой.

Нийтдээ Токиогийн Олимпийн наадмын зохион байгуулах хорооны мэдээлж байгаагаар ирэх онд болох хүн төрөлхтөний спортын наадмын уралдаан тэмцээний 7,8 сая тасалбар борлуулах юм байна.

Тасалбар албан ёсоор борлогдож эхлэхээс өмнө онлайн хэлбэрээр тасалбарын захиалга мөн давхар авсан учраас өнөөдрийн байдлаар яг хэдэн тасалбар зарагдсан, хэд нь зарагдахаар үлдсэн тодорхой тоог хараахан нэрлээгүй байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө