Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Цэцэрлэгийн хүүхдийн цахим бүртгэл долоодугаар сарын 22-ны 09:00 цагт эхэлнэ

  Д.Отгонсүрэн 2019-07-18 432

2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд есөн дүүргийн 234 цэцэрлэгт 18,000 гаруй хүүхдийг шинээр элсүүлэхээр болжээ. Үүний 11,000 гаруй нь 2017 онд төрсөн хоёр настнууд юм.

"Цэцэрлэгийн бүртгэлийн цахим систем tsetserleg.ulaanbaatar.mn долоодугаар сарын 22-ны 09:00 цагт нээгдэнэ. Эцэг, эхчүүд системд хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулахад албан ёсны хаяг, харьяалагдах цэцэрлэгийн мэдээлэл зэрэг харагдана. Хоёр настнуудыг бүх цэцэрлэг бүртгэх бол 3-5 настай хүүхдийг харьяа цэцэрлэгт нь хяналтын тоо бий эсэхээс хамаарч бүртгэнэ. Мөн аль ч тохиолдолд хяналтын тоо давсан бол санамсаргүй түүврийн аргаар сонгоно.

Мөн өмнө жилд суралцсан хүүхдүүд цахимаар баталгаажуулалт хийх шаардлагагүй" хэмээн нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.

Бүртгэл наймдугаар сарын 22-ны 23:59 цагийг дуустал үргэлжилж, дараа өдрийнх нь 10:00 цагаас эхлэн эцэг, эхчүүдийн гар утсанд хариу зурвас илгээгдэнэ. Шинээр болон өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн асран хамгаалагч, цэцэрлэг хоорондын гэрээ байгуулах, сунгах ажил 2019 оны 08 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ. 

Түүнчлэн тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр элсэх болон зорилтот бүлгийн, багш, ажилчдын хүүхдүүдийн бүртгэл 2019 оны 08 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд, тус тусын цэцэрлэг дээр ажлын цагаар явагдах юм. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө