Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Иргэд WWW.NOSK.UB.GOV.MN цахим хуудсанд хандан түрээсийн орон сууцад бүртгүүлэх боломжтой

  Ш.Бат-Эрдэнэ 2019-07-18 10532

Иргэд www.nosk.ub.gov.mn цахим хуудсанд хандан тухайн орон сууцанд бүртгүүлж, хүсэлтээ илгээх боломжтой. Бүртгэл 7-р сарын 22-оос эхэлж 7 хоногийн хугацаанд явагдана. Ингээд 8-р сарын сүүлээр эхний айлуудаа оруулахаар төлөвлөжээ. Бүртгэлийг цахимаар явуулсанаар иргэд ямар айл хамрагдсан мэдээллийг шууд харах боломжтой. Өөрөөр хэлбэл дараа нь ямар нэгэн маргаан гарахгүй гэдгийг нийслэлийн орон сууцны корпорациас мэдэгдсэн юм.

Түрээсийн орон сууцны бүртгэлийн хувьд энгийн болон түрээслээд өмчлөх гэсэн хоёр хэлбэртэй байгаа. Иргэдийн хувьд түрээслээд өмчлөх хэлбэрийг илүү сонирхож байна. Гэхдээ иргэдэд дарамт болохгүйн тулд сарын түрээс, өмчлөх түрээсийг 1 сая төгрөгөөс доош байлгана гэдгийг холбогдох газраас мэдэгдсэн.

Түрээсийн орон сууцанд 8 төрлийн иргэд хамрагдах боломжтой. Тухайлбал залуу гэр бүл, ахмад настан, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх, төрийн албан хаагч зэрэг зорилтот иргэд л хамрагдах юм.

Бүртгэлтэй холбоотойгоор Нийслэлийн орон сууцны корпораци болон мэдээлэл технологийн газар хамтран ажиллаж байна. Одоогоор анкетыг цахим хэлбэрт шилжүүлэх ажил хийгдэж байна.


 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө