Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Арабууд хууль бусаар буга агнасан байж болзошгүй байна

  Ч.Доржбат 2019-09-05 1078

АРАБУУД ОРОН НУТГААС ХЭЧНЭЭН  ТООНЫ ШОНХОР БАРЬЖ БАЙГААД ХЯНАЛТ БАЙХГҮЙ БАЙНА

Биднийг Төв аймгийн Эрдэнэсант суманд Арабуудын отог дээр очих үеэр Гүрэн Монгол, Цагаан шонхор гэх иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл ирсэн тэдний үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа тухай ярьж байлаа. Таны харж байгаа энэхүү отог нь АНЭУ-ын Угсаа залгамжлагч ханхүүгийн Шонхор шувуу барихад зориулж барьсан отог гэнэ. 

БОАЖ яамнаас 19 аймгийн нутгаас 80 идлэг шонхор барих зөвшөөрөлтэй гэж орон нутагт танилцуулаад отогоо 7 сарын 28-нд барьсан юм байна. Энэ отог дээрээ бусад аймаг сумдаас барьсан шонхруудаа бөөгнүүлж байсан. Ингээд саяхан Монголд ирээд буцсан угсаа залгамжлагч хун тайжид барьсан шонхруудаа үзүүлээд тэнцсэнийг Араб руу явуулсан. Тэнцээгүй үлдсэнийг нь буцааж тавина гэж орон нутгийн удирдлагуудад мэдээлжээ.

Ховор амьтны жагсаалтад багтсан буга агнасан байж болзошгүй уг асуудалд нутгийн иргэдийг Арабууд буруутгаж байна. Учир нь нутгийн иргэд байнга хөөж туудаг. Биднийг хорлох гэж алсан бугийнхаа шийрийг хогонд авчирч хийсэн гэж ч ярьж байна. Гэхдээ уг асуудал дээр Төв аймгийн цагдаагийн газраас бүрэлдэхүүн очиж, хэргийг шалгаж байна. 

Арабуудын явуулж байгаа үйл ажиллагаанд орон нутгийн удирдлага, байгаль орчны хяналын улсын байцаагчдын хяналт шалгалт муу байна. Өнөөдөр очсон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл тэдний буга агнасан байж болзошгүй сэжигтэй  тохиолдлыг илрүүлж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна.

Арабын нэгдсэн Эмират улсын угсаа залгамжлагч Хунтайж шонхор барих отог өмнө Төв аймгийн Баянцагаан суманд хоёр жил гарсан байна. Харин энэ удаад Эрдэнэсант суманд отогложээ. Үндэсний бахархалт шувуугаар 2012 зарлагдсан Шонхор шувууг хууль бусаар хилээр гаргах боломжгүй гэж салбарын сайд мэдэгдсэн. Энэ жилийн тухайд соёлын буюу тусгай зориулалтаар Арабын хаан ,шейх зэрэг өндөр хэмжээний хүмүүст бэлэглэх журмаар 395-ыг гаргах квот олгожээ.

Гэхдээ орон нутагт шонхор барих асуудал дээр хяналт сул байна. Яагаад сул байдаг учир орон нутагт мэдэл байдаггүй. Шонхрын асуудлыг БОАЖЯ мэддэг. Орон нутаг бараг хамаагүй гэдэг утгаар арабууд тухайн нутаг орны удирдлагуудад ханддаг бололтой. Шонхор барих нэрийдлээр отоглож  эзэн суудаг тэдний  хууль бус үйлдлийн талаар дараагийн сурвалжлагаараа хүргэх болно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө