Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Шинэ жилийн баярын “тах” 40 -80 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна

  Б. Мандах 2016-12-07 1014

Арванхоёрдугаар сар дөнгөж талдаа орж байгаа боловч шинэ жилийн уур амьсгал хэдийн оржээ. Албан байгууллагууд эхнээсээ шинэ жилээ тэмдэглэж эхэлж байна. Жил бүрийн шинэ жил цастай, цасгүй, хямралтай, хямралгүй гээд янз бүр байдаг. Манай монголчууд ямар ч үед баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэхийг хүсдэг. Энэ нь эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ жил иргэдийн хувьд нилээн хүндхэн ачаа болоод байгаа нь нууц биш. Учир нь нэг айлд ажлын, сургуулийн, ангийн шинэ жилд орох хүн дунджаар 4 байдаг гэж үзвэл, 1 эрэгтэй хүний 1 шинэ жилд ороход хэрэг болох зардал доод тал нь 50-60 мянга, хэрэв эмэгтэй хүн бол доод тал нь 100-150 мянган төгрөг болж байгаа юм. Энэ жилийн баярын тах-ны үнэ хамгийн хямдхан нь 40 мянга, ихэнх нь 50-80 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Шинэ жилийн захиалга авч байгаа үйлчилгээний байгууллагууд энэ жилийн хувьд үйлчлүүлэгчиддээ багцын үйлчилгээг санал болгож,  нэг хүнд зориулсан багцын үйлчилгээ 35 мянгаас 65 мянган хооронд байгаа юм. Улсын хэмжээнд энэ жил 67 мянга гаруй албан байгууллага тоологдсон. Нэг байгууллага хамгийн багадаа 50 хүнтэй гэж тооцоод шинэ жилийн хамгийн хямд багцыг 35 мянган төгрөгөөр тооцвол нэг сая 750 мянга төгрөг болж байна. Албан байгууллагын шинэ жил учраас мэдээж олны танил дуучин, хөтлөгчгүйгээр төсөөлөхийн аргагүй. Нэг дуучин нэг дуугаа хамгийн багадаа нэг сая төгрөгөөс 2 сая төгрөгөөр дуулдаг. Хөтлөгч нэг цагийн 500 мянга Өвлийн өвгөн захиалга гээд багцын үйлчилгээ хамгийн багадаа 2 сая 500 мянга төгрөг болж байгаа юм.  Үүнээс үзэхэд нэг албан байгууллага дор хаяж 7-8 сая орчим төгрөгөөр шинэ жилийн баяраа тэмдэгдэх нь ээ. Шинэ жилд орох гэж байгаа хүн зөвхөн тах-ныхаа мөнгийг төлөөд л болчихдог юм биш. Өмсөх хувцас, гоёл чимэглэл гээд л багагүй мөнгө шаардагдана. Тэгэхээр нэг хүн ажил, сургууль, цэцэрлэгийнхээ шинэ жилд ороход хамгийн багадаа 300-500 мянган төгрөг зарцуулах юм. Ингээд нэмээд бодвол шинэ жилийн баяраар нэг хүн дунджаар 500 мянгаас 1 сая төгрөг буюу нэгээс хоёр сарын цалингаараа шинэ жилийн баяраа тэмдэглэх тооцоо гарч байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан