Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Томуу, томуу төст өвчний тархалт 15 хувь хүрвэл түр хязгаарлалт тогтооно

  Б.Төгсбаяр 2017-01-11 1229

1 дүгээр сарын эхний долоо хоногийн байдлаар Улаанбаатар хотод томуу томуу төст өвчний тархалт 12 хувьтай байна. Харин Эрүүл мэндийн сайд тархалтаас сэргийлэх зорилгоор оюутан сурагчдын амралтыг сунгаж олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх саналыг хүргүүлсэн юм. Тэгвэл нийслэлийн эрүүл мэндийн газрынхан өнөөдөр түр хязгаарлалт тогтоох асуудлыг судалж эхэлжээ. 
0-3 насны цэцэрлэгийн хүүхдүүд амьсгалын замын өвчин тусах нь их. Тийм ч учраас эцэг эхчүүд үр хүүхдүүдээ цэцэрлэгт явуулахгүй чөлөө авах нь нэмэгджээ. Нийслэлийн цэцэрлэгүүдийн нэг ангид ойролцоогоор 40-50 хүүхэд явдаг. Харин зарим цэцэрлэгийн анги өнөөдөр 4-5 хүүхэдтэй хичээллэх болсон байна.
Энэ сараас риновирус бокавирус респиратор гэх 7 төрлийн томуугийн вирус илэрсэн. Мэргэжлийн байгууллагууд мэдээллэхдээ энэхүү амьсгалын замын өвчин одоогийн байдлаар сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсох хэмжээнд хүрээгүй байна гэж үзэж байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан