Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

350-450 ГРАММ ЦУСААР ГУРВАН ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВАРДАГ

  Б. Мандах 2017-01-11 748

Манай улсад цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа ч хангалт төдийлөн сайн биш байна. Тиймээс өдөр бүр цусаа бэлэглэхийн ач холбогдлыг олон нийтэд таниулж, сайн дурын хариу нэхээгүй цусны донорын эгнээнд энэ удаа нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хамт олон нэгдлээ. Хүн нэг удаа цусаа өгөхдөө дунджаар 350 грамм цус өгдөг. Цусаа өгөх иргэдээс цусны дөрвөн төрлийн шинжилгээг урьдчилан авдаг байна. Элэгний B,C,вирус,  Дох-ын халвар зэргийг цусны шинжилгээгээр тодрхой болгож, мөн цус багадалтай зэргийг тогтоодог байна. Хүн амын дунд төрөлт нэмэгдэж, төрөлтийн хүндрэлийн улмаас цус алдалт ихэсч, хорт хавдар гэх мэт аймшигт өвчлөл газар авч байна. Хорт хавдрын бүх төрлийн эмчилгээний үед цус багасдаг. Мөн хөдөөнөөс хот уруу чиглэсэн их нүүдэл, хүн амын төвлөрөлтэй холбоотой зам тээврийн аваар осол өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Ийм үед цус, цусан бүтээгдэхүүнийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай болдог. Иймд иргэн бүр донорын эгнээнд нэгдэж, цусны хэрэглээг бүрдүүлэх сайхан сэтгэлийн үйлст сайн дураар нэгдэхийг уриаллаа. Таны өгсөн 400 грамм цус гурван хүний амь насыг авардаг байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан