Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

200 ГАРУЙ ЭРДЭМТЭН, СУДЛААЧ МОНГОЛ ОРНЫ СҮҮЛИЙН 30 ЖИЛИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ, СУДАЛГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

  Б. Мандах 2017-01-11 1928

Энэ удаа эрдэмтэн, судлаачдын онолын бүтээл, дүгнэлтүүдийг олон улсын түвшинд хэлэлцүүлэн энэ жилийн байгаль орчны төлөв байдлын тайлан боловсруулахад харгалзан үзэх зорилгоор гуравдугаар хурлыг зохион байгуулж байна. Хуралд байгаль орчны бүхий л асуудлаар түүнийг хэрхэн хамгаалах талаар 100 гаруй илтгэл хэлэлцүүллээ.  Байгаль орчны хөгжил төлөвшил хөдөлгөөний хууль, зүйн тогтлыг буруу тооцож, алдаж шийдвэл алс хэтдээ нөхөж болохгүй алдаанд ч хүрэхийг үгүйсгэх аргагүй юм .Тиймээс олон улсын мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын судалгааны үр дүн, санал бодлыг тусгах нь хамгийн чухал гэдгийг хэлэлцүүлэгт оролцож байгаа эрдэмтэд онцолж байна. Эрдэм шинжилгээний хуралд НҮБ-ын Европын эдийн засгийн комисс, Ази номхон далайн бүсийн эдийн засгийн комисс 1987 оноос хойш  Монгол орны хүрээлэн буй орчин ,байгаль цаг уур, агаарын бохирдлын сүүлийн 30 жилийн төлөв байдлын үнэлгээ, судалгааны талаар хэлэлцлээ. Хуралд манай улсын шинжлэх ухааны эрдэмтэн судлаачдаас гадна ОХУ, БНХАУ, ЯПОН, БНСУ-ын их сургуулийн болон эрдэм шинжилгээний байгууллагуудын 200 гаруй судлаач эрдэмтэн оролцлоо. Хуралд хэлэлцүүлж буй эрдэмтдийн илтгэлүүдэд гарсан санал дүгнэлт, зөвлөмжийг нэгтгэн Монгол орны байгаль орчны 2015-2017 оны төлөв байдлын тайланд тусган УИХ-аар хэлэлцүүлж, цаашид хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах юм. гуравдугаар хуралдаан өнөөдөр,  маргааш хоёр өдөр үргэлжилнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан