Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Байгаль орчин аялал жуулчлалын яам 26 зорилт хөтөлбөр хэрэгжүүлж ажиллана

  Б. Мандах 2017-01-11 575

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Эрдэнэ нар 2017-2018 онд хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Байгаль орчны яам, төрийн бус байгууллагуудтай хамтрах, шийдвэр гаргах түвшний оролцоог хангах, төрийн тодорхой чиг үүрэг, үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгүүлэхэд хамтран ажиллах юм. Мөн мэдээллийн нээлттэй байдлыг хангах, иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах чиглэлд хамтрахаар болж байна. Монголын байгаль орчны иргэний зөвлөл нь хоёр талын хамтын ажиллагааны үр дүнд иргэд олон нийтийн байгаль орчны мэдлэгийг нэмэгдүүлэх байгальд ээлтэй дадал хандлагыг өөрчлөх хэрэгжүүлэх ажлыг хийх юм. Мөн энэ чиглэлийн байгууллагуудыг мэргэшүүлэх, байгаль орчны тулгамдсан асуудалд ирэх 4 жилд хамтран ажиллахаас гадна үүрэг хариуцлага дааж ажиллах чиглэлд хамтын ажиллагаагаа тодорхойллоо. Монгол улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын чиглэлээр 26 зорилт хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд 90 арга хэмжээг төлөвлөсөн. Байгаль орчны яам 38 төсөл хөтөлбөрийг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хийхээр төлөвлөсөн. Монголын байгаль орчны иргэний зөвлөл  тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөрийг удирдан ажиллахаар болж байна. Удирдан ажиллах учраас үүрэг хариуцлага ч мөн энэ хэмжээнд яригдана гэдгийг салбарын сайд онцоллоо. Хамтын ажиллагааны эхний ажил  агаарын бохирдлыг бууруулах чиглэлд иргэний зөвлөлийн байгууллагаас энэ чиглэлийн эрдэмтэн судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулж ажиллахыг санууллаа. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан