Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АВТОМАШИНЫ УТААНД 260 ГАРУЙ ТӨРЛИЙН ХОРТ БОДИС БАЙДАГ

  Г.Болорсүх 2017-01-11 939

Hийслэлийн агаарын бохирдлын багагүй хувийг эзэлдэг нэг томоохон эх үүсвэр нь автомашинаас гарах утаа. Гэр хорооллын утаа өвөлдөө агаарын бохирдлын дийлэнх нь болдог ч авто тээврийн хэрэгслээс олон төрлийн хорт бодис бүхий утаа 24 цаг, 365 хоногийн турш гарч, хотын агаарыг бохирдуулж байдаг. Авто тээврийн хэрэгслийн агаарын бохирдол, байгаль экологи, хүний эрүүл мэндэд учруулж байгаа хор хохирол, энэ талаар авч байгаа арга хэмжээний тухай замцын цагдаагийн албанаас тодрууллаа. Автомашины утаа хүний амьсгалах түвшинд цацагддаг бөгөөд амьсгалын замын цочмог болон архаг өвчин, харшлын эмгэг үүсгэх, элэг, бөөр, уушгийг гэмтээх, зүрх судас, мэдрэл сэтгэхүйн эрхтнүүдийн үйл ажиллагааг алдагдуулах, амьсгал боох, ядрах бие сульдах, хорт хавдар үүсгэх, хүүхдийн өсөлт зогсоох гэх мэт үйлчилгээтэй нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий , хөө тортог, хар тугалга, кадми, альдегид бенз(о)пирен диоксин зэрэг 260 гаруй төрлийн хорт бодис агаарт ялгаруулдгийг эрдэмтэд судлан тогтоосон байна. Тиймээс замын цагдаагийн албанаас авто тээврийн үндэсний төв болон , нийтийн тээврийн газартай хамтран үзлэг шалгалтыг явуулж ажиллана. Мөн агаарт ялгаруулах хэмжээнээс хэтэрсэн техникийн хэгслийн хөдөлгөөнд оруулахгуй , торгуулийн арга хэмжээ авч , удаа дараа сануулаад байхад дахин зөрчлөө арилгахгүй байгаа иргэн аж ахуй нэгжид захиргааны арга хэмжээ авах албан бичиг шаардах хуудас хүргүүлэх зэрэг ажлуудыг явуулж байна. Түүнчлэн энэ сард 1 болон 6-р төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд хамруулж , авто тээврийн албан татварыг авч байгааг санууллаа.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан