Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

17-21 НАСНЫ ХОЁР ОХИН ГАЛТ ТЭРГЭНД ДАЙРУУЛЖ АМИА АЛДЖЭЭ

  Г.Болорсүх 2017-01-11 7573

Энэ сарын 7-ны өдөр 17-21 насны хоёр охин галт тэргэнд дайруулж, газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Хохирогч эмэгтэйчүүд чихэвчтэй, хоёр малгай давхарлан өмссөн байсан гэнэ. Галт тэрэг дуут дохио өгсөн ч тэд сонсолгүй явсаар төмөр замын гармаар гарч дайруулсан болохыг тогтоожээ.  Өнгөрсөн 2016 онд нийтдээ 13 хүн галт тэргэнд дайруулж шүргүүлж осолдсон төдийгүй 6 нь  амиа алдсан байна. Түүнчлэн иргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ болон сэтгэл санаа тогтворгүй үедээ галт тэрэгний урдуур гүйх тохиолдол их байдаг байна. Төмөр зам дахь цагдаагийн газраас иргэдийг төмөр замын бүс бүхий газраар зорчихгүй байх малаа бэлчээхгүй байх , гарц гармаар гарахдаа анхаарал болгоомжтой оролцохыг сануулж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан