Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ХҮҮХДИЙН ТӨВ СУВИЛАЛ ШИНЭ ИНКУБАТОР АППАРАТТАЙ БОЛЛОО

  Г.Болорсүх 2017-01-11 642

Өнөөдөр хүүхэд асран халамжлах үйлчилгээ явуулдаг улсдаа ганц хүүхдийн төв сувилалд өнөөдөр 90 гаруй хүүхэд асран эмчлүүлж байна. Нярай үрсэд эрүүл энх амьдрал бэлэглэх , монгол улсад эрүүл хүнийг өсгөн хүмүүжүүлэх үүрэг хүлээн ажиллаж байгаа нлхасын сувиллын төв үүсгэн байгуулагдаад 50 жил болж байна. Дутуу төрсөн нярай , тархины  болон бусад эмгэгтэй , төрсний дараахь шарлалттай бяцхан үрсийг эмчлэн бойжуулахын зэрэгцээ энэ хорвоод хүн болон мэндэлсэн хэдий ч эцэг эхдээ гологдон хаягдсан бяцхан үрсийг асран хамгаалж өсгөн бойжуулж байна. Өнөөдөр хүүхдийн төв сувилал дутуу төрсөн болон жингийн дутагдалтай хүүхдийг эмчлэх орчин үеийн зориулалт бүхий инкубатор аппаратны дутагдалтай байсан бол Чех улсын Цэ корпрациас орчин үеийн дэвшилтэд технологиор бүтээгдсэн бүрэн автомат дижитал дэлгэц бүхий нярайн шарлалт арилгах фотографикийн эмчилгээ хийх зориулалт бүхийн 18 сая төгрөгийн өртөгтэй  инкубаторын аппарат бэлэглснийг хүлээлгэн өглөө. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдол болон бусад хүчин зйүлээс шалтгаалж жингийн дутагдалтай болон бусад эмгэгтэй хүүхэд ихээр төрөх болсон байна. Тэгвэл эдгээр хүүхэд нялхасыг эмчлэхэд дээрхи инкубатор аппарат чухал үүрэгтэй гэдгийг хүүхдийн төв сувилалын эмч мэргэжилтнүүд онцолж байлаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан