Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ШИНЭ ЧИГЛЭЛ СХД-Т НЭЭГДЛЭЭ

  Г.Болорсүх 2017-01-11 1314

Нийслэлийн СХД-ийн 26-р хороонд нийтийн тээврийн шинэ чиглэл нээгдлээ. Тус хорооны Алтан овоо орчмын хэсэгт оршин суудаг иргэдийн хүсэлтээр нийслэлийн нийтийн тээврийн газраас Ч-62 чиглэлийн маршрутыг гаргаж бага оврын  9 автобус иргэдэд үйлчилж эхэллээ. СХД-н 26-р хороо болон 2 , 3-р хорооны нутаг дэвсгэрт 10 мянга гаруй өрх байдгийн зэрэгцээ дээрхий чиглэлийн автобусаар 30 мянга гаруй иргэн үйлчлүүлнэ гэсэн судалгаа гарчээ. Ч-62 маршрутын автобус Алтан овооны 42-р гудамжнаас Саппоро үйлчилгээний төв , 10-р хороолол чиглэлд иргэдэд үйлчлэх юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан