Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Д.Бямба-очир: Энэ зун халуун ус тасрахгүй , яаралтай солих шугам сүлжээний ажлыг наадмын дараа хийх болно

  Б.Төгсбаяр 2017-01-12 3080

Өнөөдөр НЗДТГ , Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК , Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК , Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК , тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Ийнхүү хамтарч ажиллах болсоноор иргэдэд асуудал болдог Зуны халуун ус таслалт , халаалт  шугам сүлжээний  солих ажлыг хийхгүй гэдгийг хэллээ. Ингэснээр ард иргэд зун халуун ус тасрах , халаалтгүй байх зэрэг асуудал алга болж байгаа юм. Мөн нэн яаралтай солих шугамын ажлуудыг наадам өнгөрөөж 4 хоногийн дотор хийж гүйцээхээ Дулааны сүлжээгээр мэдэгдэв. 

Мөн энэ жил Нийслэлийн удирдлагуудтай хамтарч ажиллах гол ажил нь мкв-аар бодож өгдөг байсан дулааны төлбөр тооцоог тоолуурын системд шилжүүлнэ гэв. Ингэснээр иргэд хэрэглэсэн дулаанаа хянаж , өөрийн хүссэнээр дулаанаа хэрэглэх боломжтой болж байгаа байна.

Түүнчлэн Азийн хөгжлийн банктай хамтарч санхүүжилт аван Баянхошуу хавиар газраар уурын зуух бариж дулаанаар хангах төлөвлөгөө гаргасан. Тэгвэл тэр төлөвлөгөөг өөрчилж Баянхошуу орчимын газрыг төвлөрсөн дулаанд ирэх жил холбохоор болжээ. Хэрэв баянхошууг төвлөрсөн дулаанаар холбовол Орон сууцжуулах боломж нээгдэх юм байна. 

Бас нэг тулгамдаад байгаа асуудлын нэг бол яалт ч үгүй Яармаг хавийн дулаан. Энэ тал дээр Улаанбаатар дулааны сүлжээнийхэн өөрсдийн зүгээс 1 тэрбум гаруй төгрөг гаргаж Яармагын яаралтай тусламжийн газарт 680 сая төгрөгөөр төвлөрсөн дулаанд холбохоор болжээ. Мөн Яармагт 1000 гаруй хүүхэд сурч боловсордог цэцэрлэг сургуулийг 280 сая төгрөг гаргаж дулаанд холбохоор ярилцаж байгаа байна.  

Дээр нь Амгаланд шинээр баригдсан дулааны станцыг бүх хүчээр нь ажилуулна гэлээ. Хэрэв Амгалан дахь дулааны станц ажиллаж эхлэвэл Баянзүрх дүүрэгт байдаг орон сууц , бүх байгууллагууд уурын зуухаар дулаанаа хангуулахгүй төвлөрсөн дулаанд холбогдох юм байна.

Эдгээр ажлууд  Нийслэлийн засаг даргын тамгийн газар ,Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК , Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК , Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК ,  хамтарч 2017 ондоо багтааж хийх юм. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан