Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Орон нутгийн малчин эмэгтэйчүүдэд тусламж хүргүүллээ

  Б.Төгсбаяр 2017-01-12 1723

1 сарын 3-нд Ус цаг уурын хүрээлэнгийн мэдээлснээр 17 аймгийн 120 суманд өвөлжилт хүндэрсэн байна. Энэ жилийн хувьд ч өвөлжилтийн хүндрэл иргэдэд нөлөөлж байна. Тиймээс НҮБ-ын Хүн амын сангаас өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчин эмэгтэйчүүдэд тусламж үзүүлэхээр болжээ.  160 сая төгрөгийн эрүүл ахуйн багцийг орон нутгийн эмэгтэйчүүдэд хүргүүлж байна. Хахир хатуу өвлийн цагт эрчүүд орон нутагт өөрсдийгөө аваад явах чадвар байдаг бол охид бүсгүйчүүдийн хувьд аюул осолд өртөх, өвдөж гэмтэхдээ хялбар. Тиймээс эмэгтэйчүүдийн эмзэг нандин чанартай нь холбогдуулан эрүүл ахуйн хэрэглэлийн бараанууд өгч байгаа юм байна. НҮБ-ын Хүн амын сан нь эмэгтэйчүүдийг нийгмийн түшиг тулгуур гэж үздэг учраас ийнхүү эмэгтэйчүүдэд онцгойлон анхаарал хандуулж байгаа гэнэ. Тэд 2017-2022 оны хооронд  6 төсөл хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлнэ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан