Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ХАРИУЦЛАГАД ДУРГҮЙ МОНГОЛ ЗАН

  Б.Уянга 2017-02-09 964

Хариуцлагаас мултрагсад буюу эзэн биегүй хэргүүдийг хэн шийдэх вэ. Монголчуудын дунд нэг муухай зан байдаг нь хариуцлагаас яаж ийгээд мултрах. Хэн намайг юу гээд хэлчих бол, хэн надад юу үүрүүлчих бол гэх өчүүхэн айдас энгийн иргэдээс авахуулаад төрийн “том” түшээдэд ч бий. Шүүмжлэлийг амаа ангайхгүй дуугай сонсож чадахаа байсан энэ цаг үед эзэн биегүй олон хэргүүд шил шилээ даран замхарлаа. Өнгөрөгч оны 11 сард Дорнод аймгийн Халхгол сум Петрочайна Дачин Тамсаг компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” компанийн 21 ажилчин метилийн спиртэд хордож нас барсан хэрэг гарсан. Үхсэн хүн үг хэлдэггүй учраас “Зөв боломж ”компанийг торгож хаагаад хэрэг тэгэсгээд мартагдсан. Иргэд ч байгаагүй мэт орхисон.  Сүр дуулиан дагуулсан хэргүүдийн хохирогч болон үлдсэн өнчин бяцхан үрс, өр зүрхэндээ гомдолтой эхнэр , ар гэрийнхэн нь энэ хэргийг харин хэзээ ч мартахгүй байх.  Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэр “Ногоон төгөл” хотхонд жижүүр, манаачийн ажилтай 4 иргэн мөн л хордож амь насаа алдацгаасан. “ Найрсаг” нэртэй архины шил , Гайхмаараа шил угаагч шингэний сав хэргийн газраас олдсон ч талийгаачдад хийсэн задлан шинжилгээний хариу архинаас хамааралгүй гэж гарсан юм. Тэд “Гайхмаараа“ шингэнийг задлаж уугаад амиа алдацгаасан болж таарсан.  Эцэстээ талийгаачид өөрсдөө буруутай болоод өнгөрсөн. Өнчирч хоцорсон 7 настай охин, тэдний ард үлдсэн ар гэрийнхэн хэргийг мартаагүй бас буруутныг мэдэхгүй. Энэ хэргийн дараа архины үйлдвэрүүдэд аттестатчилал явуулаад хэрэг хаагдсан гэж хэлж болно.  Амийг нь араас нэхэх ар талгүй энгийн бор иргэдийн маань амьдарлын төгсгөл хүртэл ийм эмгэнэлтэй. Магадгүй эдгээр ядруухан боргожуу амьдралтай иргэдийн оронд нэртэй төртэй, зүстэй мөнгөтэй томчууд, баячууд, мяндагтангууд бурханы оронд заларсан бол хэрэг хэн нэгэнд тохогдчихсон гэм буруутайг нь “заавал” тогтоотол шүүх хурал хэд хоногоороо үргэлжилэх байсан биз.  Нэгийг нөгөөгөөс нь дэндүү ялгаж хүний эрх, аюул эрүүлгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж хувалз шиг шигдсэн энэ нийгмийн тогтолцоо биднийг ийнхүү хариуцлагаас мултрах дуртай болгон өөхшүүлжээ.  Үсрэнгүй, дэвшингүй гэж яридаг хөгжилтэй орнуудад ийм хэрэг явдал гарахад салбар хариуцсан хэн нэгэн “эрхэм” олны өмнө гарч ирээд эр зоригтойгоор уучлал гуйж цаашлаад албан тушаалаасаа огцордог билээ.   Өнгөрснийг сэхээж үхсэн хүнийг босгохгүй ч энэ бол төр түмнээ удирдаж байгаа түшээд, албан хаагчдын ард иргэдийнхээ өмнө хүлээх хариуцлага хүнлэг ёсыг харуулсан үйлдэл байдаг билээ.   

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан