Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хар тамхины хэргээр манай улсын 37 иргэн харь оронд ял эдэлж байна

  Г.Болорсүх 2017-02-16 898

Хар тамхи мансууруулах бодис худалдаалсан зарсан тээвэрлэсэн хэргээр манай улсын 37 иргэн харь оронд ял эдэлж байна. Эдгээрийн 36 нь урд хөрш БНХАУ-д ял эдэлж байгаа бол манай улсын 1 иргэн Словак улсад ял эдэлж байна. Хууль хяналтын байгууллагын зүгээс иргэдийг хар тамхи мансуурлах бодисоос аль болох хол байх тэдгээрээс үүдэлтэй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санаатай болон санаандгүй байдлаар хар тамхины хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэхийг сануулж байна.Түүнчлэн сүүлийн үед манай улсад хар тамхийг хэрэглэх иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Мөн энэ хэрэгт өсвөр насныхан ихээр холбогдож байгаа нь нийгмийг түгшээж байна. Тэд хар тамхи мансууруулах бодисны хамааралтай болж цагаан тахлын хохирогч болох нь их байна. Үүнийг дагаад хар тамхи гар дээрээс борлуулах бусдад дамжуулах гэмт их байна. Цагдаагийн байгууллагаас дээрхи гэмт хэрэг үйлдсэн иргэдийг баривчилж хуулийн дагуу шалгаж байгаа юм байна. Хар тамхи хэрэглээ нь өөрөө хүний биеийн дархлааг сулруулж мэдрэлийн болон бие эд эрхтэнүүдийг үхжилтэнд хүргэдэг байна. Ингэснээр хүн та хар тамхи хэрэглэвэл эргээд бие эрхтэнээ нөхөн сэргээх боломжгүй байдаг байна. Өнөөдөр нийгэмд нүүрлээд байгаа цагаан тахлын аюулаас урьдчилан сэргийлэхэд хууль хяналт хэвлэл мэдээллийн байгууллагаас гадна эцэг эх иргэдийн оролцоо асар өндөр үүрэгтэй байдаг байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан