Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр “Хүчирхийллийн наадам” зохион байгуулагдана

  Б.Баяржаргал 2017-02-17 706

Ройтерс агентлагийн дамжуулснаар, баг зүүсэн этгээд баримтат кинонд оролцож, ярилцлага өгсөн байна. 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийн үеэр Оросын фанатуудаас айхад гэмгүй. Гэхдээ Англичуудтай мэдээж эмх замбараагүй байдал үүсгэхгүй гэж “Оросын хулигануудын арми” нэртэй төлөөлөл баримтат киноны үеэр ярьжээ.

Өнгөрсөн оны 6-р сард Францад болсон Европын хөлбөмбөгийн АШТ-ийн үеэр Орос болон Английн хөлбөмбөгийн фанатууд хооронд мөргөлдөөн болж, эмх замбараагүй байдал дэгдсэн. Марсель хотод хоёр улсын шигшээ багийн хоорондын тоглолт болохоос өмнө эмх замбараагүй байдал дэгдэж, тоглолтын турш үргэлжилсэн юм. Улмаар арав гаруй хүн бэртэж, английн нэг хөгжөөн дэмжигч амиа алдсан золгүй явдал болжээ.

Хэргийг Францын шүүх байгууллага хэлэлцээд Оросын хэдэн арван хөгжөөн дэмжигчийг эх орноосоо албадан гаргаж, гурван хүнд эмх замбараагүй байдал өдүүлсэн хэргээр хорих ял оноожээ. Мөн Английн хэд хэдэн иргэнийг ч баривчилсан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан