Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Объектын гал түймэр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19,0 хувиар буурчээ

  Б.Уянга 2017-03-07 1322

Объектын гал түймэр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19,0 хувиар буурчээ

 0

2017-03-06

Нэг. Гал түймрийн нөхцөл байдал

2017 оны эхний 2 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 600 удаа гарч, 2,5 тэрбум төгрөгийн хохирол учирч, 4 хүн нас барж, 13 хүн түлэгдэж гэмтэн 26 толгой мал хорогдож, 328 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 74 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 2,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 19,0  хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 11,3 хувиар өссөн байна.

Нийслэл хотод нийт 407 удаагийн гал түймэр гарч, 718,1 сая төгрөгийн хохирол, орон нутагт 19удаагийн гал түймэр гарч, 1,8 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар 

Энэ хугацаанд 3651 байгууллага, аж ахуйн нэгж, 26575 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 23693 зөрчил дутагдал илрүүлэн, 8093 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 1096 заавал биелүүлэх албан шаардлага, 939 мэдэгдэл, 69 танилцуулга, 111 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 30 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 28,9 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 349 удаа, дадлага 234 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 225 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 15 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 9 удаа орж ажиллав. 

Гурав. Сургалт, бэлтгэлийн талаар

Объектын гал түймрийн талаар: 

Улсын хэмжээнд 2017 оны эхний 2 дугаар сарын байдлаар Гал түймэр унтраах аврах ангиуд, гал түймрийн  600 дуудлага хүлээн авсанаас 404 удаагийн гал түймэр дээр унтраах тархалт хийж, 1 тасгийн хүчээр 383 удаа,  2 тасгийн хүчээр 12 удаа, 2-оос дээш тасгийн хүчээр 9 удаа, үүнээс 291 гал түймрийг 30 минутанд, 55 гал түймрийг 30-60 минутанд, 57 гал түймрийг 60-аас дээш минутанд унтрааж,  нийт 1111.05 тн ус, 328 л хөөс,  14.308 литр шатахуун зарцуулж, 75 эрдэнэт хүний амь бие, 107 барилга, байшинг авран хамгаалсан байна.

Гамшиг, ослын талаар:

Гал түймэр унтраах аврах ангиуд гамшиг, техникийн холбогдолтой ослын 70 удаагийн дуудлагаар давхардсан тоогоор 415 албан хаагчийн бүрэлдэхүүн, 64 автомашинтай гарч гамшгийн голомтод 392 цагийн үүрэг гүйцэтгэж, 2329 литр шатахуун зарцуулж, 372 хүний амь насыг авран хамгаалсан байна.

Шүүлэг авсан талаар:

Гал түймэр унтраах аврах ангиудаас Тактикийн сургууль 2, салааны тархалтын сургууль 369, өдөр тутмын дасгал сургууль 3029, мэргэжлийн чиглэлээр 745, албаны чиглэлээр 418 удаагийн сургалт зохион байгуулж давхардсан тоогоор нийт 51.029 хүнийг хамруулсан байна.

Гал унтраах шуурхай төлөвлөгөө 278,  шуурхай карт 289-д баяжилт  хийн тодотгож Бие бялдарын шалгуур үзүүлэлтээр /давхардсан тоогоор/ онц 574, сайн 644 дунд 309, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмээр онц 985, сайн 1321,  дунд 824,  хорт хий утаанаас хамгаалах албаны дүрмээр онц 1302, сайн 894, дунд 1040, гал унтраах дүрмээр онц 1040 сайн 1256, дунд 837 гэсэн дүнтэйгээр тус тус шалгагдсан байна.

ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАР

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан