Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

БНСУ руу явах 8000 ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ 472 САЯ ТӨГРӨГ БОЛЖ БАЙНА

  Б.Уянга 2017-03-09 9453

 Өнгөрсөн жилийн хувьд 16 мянган иргэнийг бүртгэж үүнээс 10 хүрэхгүй хувь нь буюу 960 нь явжээ. Үлдсэн 15 мянга орчим иргэнээс энэ жил явах 1500 иргэнийг татаж болох хэдий ч дахин бүртгэл явуулж байна.  Энэ нь мэдээж Солонгосын засгийн газарт ашигтай. Учир нь нэг иргэнээс авч байгаа бүртгэлийн хураамж болох 24 доллар буюу 59 мянган төгрөг нийт бүрдүүлэлтээрээ 472 сая төгрөг болж байна. Харин үүнээс багахан хувь нь Монголд үлдэж бусад нь Солонгос руу явдаг байна. Өнгөрсөн жилийн хувьд 16 мянган иргэн бүртгэхэд тухайн үеийн долларын ханшаараа 775 сая төгрөг цуглаж байсан байх юм. Энэ сарын 6,7,9-ны өдрүүдэд бүртгэл явагдлаа.  Дүүрэг бүрийн хүн амын тооноос шалтгаалан бүртгэлийн хугацаа харилцан адилгүй байна. 2 өдөр дараалан дугаарлаж байгаа иргэдтэй ч цөөнгүй таарлаа. Иргэдийн хувьд Өмнөд Солонгосыг зориж байгаа зорилго нэг. Монголд ажил эрхлэх боломж хомс .  Бүртгэлтэй ажилгүй иргэдийн хувьд 34 мянга гэж байгаа ч ҮСХ-нд байгаа тоогоор 200 мянга орчим залуус байнгын орлогогүй ажлын байргүй байгаа нь гадны улсыг сонгох шалтгаан болжээ. Өнөөдрийн байдлаар БНСУ-д 32 мянган Монгол иргэн байгаагийн 7500 нь гэрээгээр гарчээ. 2 улсын засгийн газар хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд ажилчдаа явуулдаг учраас Солонгосын талын амыг хардаг гэж хэлж болох юм.  Жил ирэх тусам шалгуур өндөрсч байгаа учраас энэ босгыг давалгүй үлдэж байгаа иргэд олон.  8000 иргэнээс 1500-г сонгож байгаа нь үлдэх магадлалыг өндөрсгөж байгаа ч иргэд үзээд алдая гэсэн сэтгэлгээгээр ханддаг байна. Ах дүү хамаатан саднаа байгаа гэх итгэл хэл усгүйгээр шалгалтад орж азаа үзэхэд хүргэдэг байна. Дашрамд дурьдахад энэ жилийн хувьд Солонгос хэлний шалгалтыг авахдаа тухайн иргэнийг хурууны хээгээр таниулсны үндсэн дээр явагдахаар болжээ. Учир нь өмнөх жилүүдэд өөрийнхөө өмнөөс хүн оруулж тэнцэх тохиолдол цөөнгүй байсан учраас ийнхүү арга нь нарийссан байна. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг 4 сарын 15-нд авах юм байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан