Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ГАР УТАС ОЛОН ЦАГААР ШИРТЭХ НЬ НҮДНИЙ ХЯЛГАСАН СУДАС ГЭМТЭЭДЭГ

  Б. Мандах 2017-03-09 20238

 Гар утас, компьютер удаан хэрэглэснээс үүдэн бага насны хүүхэд харааны эмгэгтэй болох тохиолдол олширч байна. Ойрын ганцхан жишээ бол хоёр настай хүү гурван нас хүртлээ жилийн хугацаанд гар утасны тоглоом,видео тоглоом байнга тоглосноос өрөөсөн нүд нь юм харахгүй болжээ. Хүүхэд өөрийнхөө нүдийг юм харахгүй болсныг мэдээгүй, гар утсаар тоглосоор л байсан.  Нэг л өдөр өрөөсөн нүд улайсан байхыг  түүний эцэг эх нь анзаарч нүдний эмчид хандахад юм харахгүй болжээ. Энэ бол ойрын ганцхан жишээ.  Энэ мэт олон тохиолдол бидний эргэн тойронд тулгарч байгаа. Олон цагаар гар утас ширтэх нь нүдний булчин чангарч, хялгасан судас хагарч, гэмтэхэд нөлөөлдөг гэдгийг хүүхдийн нүдний эмгэгийн эмч хэллээ. Гар утас эрүүл мэндэд хортойг хүн бүр мэддэг хэрнээ өдөр тутам сонссоор дасал болсон уу, ач холбогдол өгөхөө больсон. Ямар аюултайг нь ойлгодог хирнээ хүүхэддээ өгч тоглуулах, саатуулах гол хэрэгсэл болсон байдаг.  Гар утасны хор нөлөө зөвхөн хараа зүйд нөлөөлөөд зогсохгүй бага насны хүүхдийн сэтгэцэд хамгийн их хор нөлөө үзүүлдэг байна. Хүүхдийн нас бага байх тусам гар утас, компьютрын нөлөөнд хамгийн өртөж,  донтох суурь тавигддаг  байна. Сэтгэцийн эрүүл мэндийн төв өнгөрсөн 2015 онд гэхэд сэтгэцийн эмгэгээр  44 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол энэ тоо 2016 онд 52 болж өссөн 2017 он гарсаар 5 хүүхэд  донтох өвчнөөр хэвтэн эмчлүүлж байна. Технологи хөгжиж гар утаснаас олон улстай холбогддог болсон нь сайн хэрэг ч бидний ирээдүй болсон хүүхэд багачууд зөвхөн гар утас, видео тоглоомноос болж дэлхий ертөнцийг тольдох хараагүй болж байгаа нь хамгийн том эмгэнэл.  Тиймээс хүүхдээ гар утаснаас хамгаалахыг эмч нар анхааруулсаар байна. Гар утасны туяа хүүхдийн эсийн хөгжилд муу нөлөө үзүүлдэг нь батлагджээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө