Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Шинжээчгүй гэсэн шалтгаанаар Г.Дэнзэнд холбогдох шүүх хурал хойшиллоо

  Б.Уянга 2017-03-20 719

Өнгөрсөн сарын 22-ны өдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Эрүүгийн 2014250007486 дугаартай ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнд холбогдох хэргийг хэлэлцэх тов гарч байсан. Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх бүрэлдэхүүн хуралдааныг хойшлуулсан байсан юм. Тэгвэл өнөөдөр 10 цаг 30 минутаас эхлэх байсан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох шүүх хурал хойшиллоо.  Учир нь шүүх хуралдаанд шинжээч байх шаардлагатай гэж үзэн ийнхүү тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсаас их хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутган, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйл 265.2, 150 дугаар зүйл 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд хэргийн нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа юм.Үйл явдлыг эргэн сөхвөл, Г.Дэнзэнг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр 2014 оноос эхлэн сэжигтнээр тооцон, шалгаж эхэлсэн юм. Тодруулбал түүнийг “Эрдэнэс Таван толгойн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээр байдаг “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг өгсөн гэх асуудалд буруутгаж байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан